"I Loft"-д буу гаргасан залуу МИАТ-ийн Ч.Хоролсүрэнгийн хүү байжээ

Twitter Print
2013 оны 11-р сар 15-нд 10:26 цагт
Мэдээний зураг,

Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "I Loft" бааранд өнгөрөгч баасан гарагт буун дуу гарч, залуус хутга мэс хэрэглэн зодолдсон хэрэг гарсан билээ.  Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Үл таних этгээд зэвсгийн чанартай зүйл гаргаж олон нийтийг бусниулан зугтсан. Одоогоор хэргийг шалгаж байна" гэсэн юм.

Тэгвэл тухайн хэрэгт ганц хүн ч биш нэлээд хүн хамаатайг зарим эх сурвалж мэдээлэв. Тиймээс ч тухайн хэрэгт олны танил гэх зарим хүмүүсийн нэр холбогдоод байсан юм. Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн хэргийн гол буруутан нь МИАТ-ийн экс удирдлагуудын нэг Ч.Хоролсүрэнгийн хүү Х.Мэгддорж байсныг хэлж байна. Тэрбээр өдгөө Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хэд хэдэн удаа очиж мэдүүлгээ өгчээ. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.