Хүүхдийг өндөр болоход хамгийн их нөлөөлдөг хүчин зүйлс

Twitter Print
2022 оны 03-р сар 27-нд 08:51 цагт
Мэдээний зураг,

Хүүхдийг өндөр болоход хамгийн их нөлөөлдөг хүчин зүйлс

1. Ген

Генетик бол хүүхдийг хэр зэрэг өндөр болох вэ гэдэгт нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл мөн. Таны хүүхэд насанд хүрсэн хойноо хэр зэрэг өндөр болох нь 60-80%- д нь удамшил буюу ген нөлөөлөх боломжтой гэж судлаачид дүгнэсэн байдаг.

2. Тэнцвэртэй хооллолт

Хүүхэд хэдий чинээ бага насандаа шим тэжээллэг, тэнцвэртэй хоол хүнс хэрэглэнэ төдий чинээ эрүүл чийрэг биетэй, оюун ухааны өндөр хөгжилтэй болдог. Ялангуяа өсвөр насандаа хүүхдийн шим тэжээл, зарим амин дэм, эрдэс бодисын хэрэгцээ 2 дахин нэмэгддэг бөгөөд энэ үед хэрэгцээт шимт бодисоо хоол тэжээлээрээ авсанаараа өсөлтөнд нь маш сайнаар нөлөөлдөг.

3. Хөдөлгөөний идэвхи

Хөдөлгөөний идэвхитэй байх нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилтөнд мэдээж тустай. Сунгалтын дасгал, иог, усанд сэлэх, дээс тоглох, үсрэх, зүүгдэж тоглох гэх мэт дасгалууд нь хүүхдийн өсөлтөнд хамгийн тустай гэж тооцогддог.

4. Нойр

Хүүхдийг унтаж байхад хүний өсөлтийн даавар HGH ялгардаг. Энэ даавар 22:00 цагаас ялгарч эхлэдэг бөгөөд шөнийн 23:30-01:30 цагийн хооронд дээд цэгтээ хүрдэг байна. Тиймээс 22 цаг гэхэд унтсан байх нь хүүхдийн өсөлтөнд нэн тустай.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.