Европын Холбоо Фейсбүүкийн толгой компани болох Метад өгсөн сануулгыг эс тоовол Европ даяар аппликейшнуудыг хаана гэлээ

Twitter Print
2022 оны 02-р сар 13-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

Фейсбүүкийн толгой компани болох Мета-д instagram, Whatsapp харьялагддаг. Саяхан долоо хоногийн өмнө Европын Холбоо тус компанид мэдэгдэл илгээж хэрэглэгчийн нууцлалыг сайжруулах сануулгыг дахин явуулсан юм. Хэрвээ 6 сарын дотор хуучин янзаараа үл тоосон, нүд хуурсан маягаар хандвал европ даяар эдгээр апп-нуудыг хаах юм. Европын Холбоо хувь хүний нууцлалд маш өндөр шаардлага тавьдаг.

Европын холбоо аливаа хүний нууцлалыг ашиг олох зорилгоор сурталчилгааны зориулалтаар компаниудад зарах, АНУ-ын улс төрийн нөлөөллөөр цааш дамжуулах, тагнах зэрэгт ашиглах эрсдэл маш их тул иймэрхүү АПП-нуудад хатуу арга хэмжээ авахаа мэдэгдсэн.

Фейсбүүкийн гол орлого нь хүмүүсийн дарсан лайкаар үзсэн харсан зүйлсээр тухайн хүмүүсийн сонирхолын тухай кейсыг бүтээж, ямар зүйлд дуртай, юуг илүүд үздэг, тухайн хүний ааш зан ямар зүйлд татагддагийг судлан тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад мэдээллийг өгч сурталчилгаанаас ашиг олдог юм.

Хүмүүс үнэгүй Фейсбүүк ашиглаж байгаа гэж өөрсдөө боддог ч нэр хаяг, төрсөн өдөр, гэр бүл, бүр хэдэн хүүхэдтэй, хаана юу хийдэг гэх мэт хувийн мэдээллээрээ төлж байгааг тэр бүр мэддэггүй. Тиймээс Европт амьдарч байгаа найз нөхөд, танил хүмүүст хэлэхэд эртхэн Фейсбүүк, Инстаграм, Whatsapp-аас өөрөөр монголтой холбогдох арга замыг хайсан нь дээр.

Европын холбооны тавьсан шаардлагуудыг биелүүлэх маш хүндрэлтэй байгааг Фейсбүүк мэдээлсэн. Тиймээс тэд европт хаалгаа барих магадлал маш өндөр байгаа юм.

Цукерберг ч мөн үүнтэй санал нэгдэж байгаагаа хэлсэн. Тиймээс ФБ-дээр хуудастай, групптэй эсвэл шоп хийдэг хүмүүст хэлэхэд ер нь хаалгах магадлал их байна гэдэг дээр анхаараарай.

Батчулууны Чимэдлхам

Герман улс

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.