
Токиогийн Олимпын наадамд оролцож байсан Беларусийн хөнгөн атлетикийн тамирчин Кристина Тимановскаяг хүчээр эх орон руу нь авч явахыг оролдсон ч тэрээр нисэх онгоцны буудал дээр байхдаа цагдаа нараас тусламж хүсч, Токиод үлдэж чадсан билээ. Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа К.Тимановская Беларусь руу буцах бодолгүй байгаагаа илэрхийлсэн юм.
Өнгөрсөн ням гарагийн өглөө Беларусийн дасгалжуулагчдын багийнхан түүний өрөөнд ирж, хувцсаа баглахыг шаарджээ. Удалгүй түүнийг нисэх онгоцны буудалд хүргэж, тухайн өдөр Минск руу нисэх онгоцны тасалбар авч өгчээ.
К.Тимановская Австри эсвэл ХБНГУ-аас орогнол хүсмээр байгаагаа дурдсан юм. Түүнээс гадна К. Тимановская ОУОХ-ноос тусламж хүссэн бичлэгээ нийгмийн сүлжээнд нийтэлсэн. Тэрээр, "Би ОУОХ-ноос тусламж хүсч байна. Намайг дарамталж, хүчээр Беларусь руу буцаах гэж байна. Тийм ч учраас би ОУОХ-г энэ асуудлыг шийдэж өгөхийг хүсч байна" гэжээ.
Үүний дараа ОУОХ-ны төлөөлөгчид болон Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулагчид К.Тимановскаятай уулзаж ярилцсан байна. Тэрээр Ханеда нисэх онгоцны буудалд байрлаж байгаа ба түүнтэй хамт Олимпын наадмыг зохион байгуулах комиссын төлөөлөгч байгаа гэжээ.
Тэгвэл Тимановскаяд Польшийн засгийн газар улс төрийн орогнол олгохоор болсноо Даваа гарагт зарлажээ. 24 настай тамирчин бүсгүй Лхагва гарагт Польш улс руу нисэхээр болсон ба одоогоор Токио дахь Польшийн элчин сайдын яамны байранд байгааг тус улсын гадаад хэргийн дэд сайд Марчин Пшидач мэдэгдсэн байна.
Беларусийн Спортын Эв Нэгдэл сан түүний Варшав хүртэл нисэх тасалбарын үнийг төлжээ.
Тэрчлэн Чех улсын засгийн газар бас Тимановскаяд улс төрийн орогнол олгох боломжтойгоо илэрхийлжээ. “Хэрвээ тэр саналыг маань хүлээн авбал бид бүх чадлаараа туслахад бэлэн байна” гэж Чехийн гадаад хэргийн сайд Якуб Кулханек твиттер хуудсандаа мэдэгджээ.
Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкогийн хүү Виктор гуравдугаар сард үндэснийхээ олимпын хорооны ерөнхийлөгчөөр сонгогдсон ч ОУОХ хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байв.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ОУОХ аав, хүү хоёрыг Токио 2020 зуны олимпын наадамд оролцохыг нь хориглож байжээ.
24 настай Кристина Тимановская нь 100 м болон 200 м богино зайн гүйлтийн тамирчин бөгөөд тэрээр анх удаа Олимпын наадамд оролцож байгаа аж. Хэдэн өдрийн өмнө тэрээр өөрийн Инстаграм хуудаснаа Беларусийн спортын удирдлагуудыг шүүмжилсэн пост нийтэлжээ. К.Тимановскаягийн бичсэнээр дасгалжуулагчид өөрт нь урьдчилж мэдэгдэлгүйгээр түүнийг 4х400 м буухиа гүйлтэнд оролцуулсан аж. Тус гүйлтийн төрөлд оролцох ёстой байсан Беларусийн зарим тамирчид допингийн шинжилгээтэй холбоотой асуудлаар тэмцээнд оролцох боломжгүй болсонтой холбоотой байжээ. К.Тимановская энэ талаар нийгмийн сүлжээнд нийтэлсэнтэй холбоотойгоор түүнийг шигшээ багаас хассан аж.
Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ) болсон явдлын талаар Тимановскаятай ярилцаж, Беларусийн олимпын хорооноос бүрэн тайлбар авахаар ажиллаж байгаагаа мэдээлсэн байна.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-europe
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR UROLOGIST
(129.205.113.153) 2023-06-01 12:58БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
Хариулах
DR UROLOGIST
(129.205.113.153) 2023-06-01 12:58БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
Хариулах