Язгуурын таван бурхан

Twitter Print
2020 оны 06-р сар 10-нд 12:03 цагт
Мэдээний зураг,

ЦАГЛАШГҮЙ ГЭРЭЛТ AMITABHA

Тэгш агуулах (бясалгалын мутарлага гэх нь ч бий) мутарлагатай, очир завилгаа суудалтай, нар саран дэвсгэрт нацаг бадам суурин дээр заларч буйгаар хувилгаан лагшинтайгаар дүрсэлжээ. Цаглашгүй гэрэлт нь гал махбодыг төлөөлсөн улаан өнгөтэй, барьц нь бадам цэцэг, хөлөг нь тогос шувуу, хот мандлын баруун зүгийг эрхшээсэн, өөр бусдыг ялгахуйн билгүүнийг бэлгэднэ.

ТУС БҮТЭЭГЧ AMOGHASIDDHI

Баруунаа хамгаалах /аюулгүйн/ мутарлага, зүүнээ тэгш агуулах мутарлагатай, очир завилгаа суудалтай, нар саран дэвсгэрт нацагбадам суурин дээр заларсан байдлаар дүрсэлсэн. Тус бүтээгч нь модон махбодыг төлөөлсөн ногоон өнгөтэй, барьц нь элдэв очир, хөлөг нь бүргэд ба гарьд, хот мандлын хойд зүгийг эрхшээсэн. Тус бүтээгч нь үйл бүтээхүйн билгүүнийг төрүүлнэ.

МАШИД ГИЙГҮҮЛЭН ЗОХИОГЧ VAIROCANA

Хоёр мутраар дээд бодийн мутарлага үйлдэн, очир завилгаа суудлаар нар саран дэвсгэрт нацагбадам суурин дээр заларч буйгаар дүрсэлжээ. Машид гийгүүлэн зохиогч нь төмөр махбодыг төлөөлсөн цагаан өнгөтэй, барьц нь хүрд, хөлөг нь арслан, хот мандлын төвд заларч, номын чанарын билгүүн үүсгэнэ.

ҮЛ ХӨДЛӨГЧ AKSOBHYA

Баруунаа нотлох /гэрчлэх, газар хүрэх/, зүүнээ тэгш агуулсан мутарлагатай, очир завилгаа суудалтай, нар саран дэвсгэрт нацагбадам суурин дээр заларчээ. Үл хөдлөгч нь огторгуйг төлөөлсөн хөх өнгөтэй, барьц нь очир, хөлөг нь заан, хот мандлын зүүн зүгийг эрхшээн оршино. Үл хөдлөгч нь толь лугаа адил тэгш тунгалаг билгүүнийг үүтгэмүй.

ЭРДЭНЭ ҮҮСГЭГЧ RATNASAMBHAVA

Баруунаа дээдийн өглөгийн, зүүнээ тэгш агуулсан мутарлагатай, очир завилгаа суудалтай, нар саран дэвсгэрт нацагбадам суурин дээр заларч буйгаар дүрсэлсэн. Эрдэнийг төгс гаргагч нь шороон махбодийг төлөөлсөн шар өнгөтэй, барьц нь эрдэнэ, хөлөг нь морь, хот мандлын өмнө зүгийг эрхшээж, тэгш чанарын билгүүнийг үүсгэнэ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.