Э. Блинкен тагнуулын бөмбөлөгнөөс болж Хятадад хийх айлчлалаа хойшлуулжээ

Twitter Print
2023 оны 02-р сар 04-нд 13:43 цагт
Мэдээний зураг,

Вашингтоны зүгээс БНХАУ - ын тагнуулын бөмбөлөг АНУ-ын нутаг дэвсгэр дээгүүр нисэж байгаа нь "АНУ-ын тусгаар тогтнолд" халдсан явдал хэмээн онцолж, үүнтэй холбоотойгоор АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ баасан гарагт БНХАУ-д хийх байсан айлчлалаа хойшлуулжээ.

НУ-ын зэвсэгт хүчний удирдлагууд тагнуулын зориулалттай уг бөмбөлгийг буудан унагахаар төлөвлөж байсан ч бөмбөлгийн хэсгүүд доош унахдаа аюулгүй байдлын зүгээс эрсдэл дагуулна гэж үзсэний үндсэн дээр уг төлөвлөгөөгөө цуцалсан байна.

Өнгөрсөн баасан гарагт Пентагон Хятадын тагнуулын өөр нэг бөмбөлөг Латин Америкийн дээгүүр нисэж байгааг тогтоосон талаар мэдээлсэн байна. Пентагоны хэвлэлийн бага хурлын үеэр Америкийн Агаарын зэвсэгт хүчний хурандаа Патрик Райдер АНУ-ын дээгүүр нисэж байгаа бөмбөлөг нь Хятадын тагнуулын зориулалттай бөмбөлөг болохыг тодорхойлсон, мөн уг бөмбөлөг нь манёвр хийх чадвартай хэмээн мэдэгджээ.

Гэсэн ч тэрээр уг бөмбөлөг нь хэрхэн ажилладаг, бөмбөлгийн явах замыг Хятадаас хэн удирдаж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Өнгөрсөн баасан гарагт БНСУ-ын Гадаад харилцааны сайдтай хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван Ид өнгөрсөн пүрэв гарагт Хятадын тагнуулын бөмбөлөг АНУ-ын нутаг дэвсгэр дээгүүр нисэж байгаа нь тогтоогдсон нь Бээжингийн талаас маш хариуцлагагүй үйлдэл байлаа хэмээн буруушааж, нөгөө талаас Вашингтон Бээжинтэй харилцаагаа сайжруулах зорилготой хэвээр, нөхцөл байдал зөвшөөрвөл Бээжинд айлчилна хэмээн мэдэгджээ.

БНХАУ-ын зүгээс дээрх бөмбөлөг нь цаг уурын нөхцөл байдлыг судлах, судалгаа шинжилгээний зориулалттай болохыг онцолж, бөмбөлөг замаасаа гарч АНУ-ын нутаг дэвсгэрт хүрсэн хэмээн мэдэгдэхийн зэрэгцээ Америкийн улстөрчид, хэвлэл мэдээллийнхэн энэ нөхцөл байдлыг ашиглан, Бээжингийн нэр хүндийг унагах гэж оролдож байна гэжээ.

Хятадын Гадаад харилцааны яамнаас, "Хятад улс олон улсын хууль журмыг хатуу мөрдөж, бүх улс орны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэлж ирсэн." хэмээн мэдэгдэл гаргажээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (73.44.176.156) 2020-05-08 21:32
      • 0
      • 0

      Umhii Solongoschuud manai Mongolchuudtai neg l uzeh geed bna daa. Dandaa Mongoliig muulna, muu umandaa havchuulj devergene. Hogiin bool bsnaa martsan umnuud daa.

      Хариулах

    • Зочин

      (82.194.127.65) 2019-11-15 22:42
      • 0
      • 0

      MUUGAA MEDEHGUI UURSDUU NEEH SURHII NER UGUH YUMAA::ARCHAAGUI AMITANGUUD

      Хариулах