
БИХТРҮЛ - VICTROLA
20-р зууны эхнээс 1941 он хүртэл техник, технологийн хувьд Монголд хамгийн их хөндлөнгийн нөлөө үзүүлсэн нь Америк, Герман хоёр.
Зөвхөн ганц жишээ цухас дурдахад, монголын ард түмнийг барууны соёлтой танилцуулахад, тухайн үед нэрлэж заншсанаар, БИХТРҮЛ пянз тоглуулагч чухал үүрэг гүйцэтгэсэн нь гарцаагүй.
Энэ гайхамшигт хөгжмийн аянд "танц" хийгээгүй 1920, 30-аад оны бидний өвөг, дээдэс ховор болов уу.
1901 онд байгуулагдсан Америкийн Victor Talking Machine компаний Victrola тоглуулагч 1920, 30-аад оны үед дэлхий дахинаа ид дэлгэрч, моод болж байсан үе.
1930-аад оны сонин, сэтгүүлд монгол бичгээр БИХТҮРҮЛ гэж галигладаг байж.
Victrola-аас гадна Германы Electrola пянз тоглуулагчийг Монголын засгийн газар захиалан худалдан авч байжээ.
Roy Chapman Andrews-ийн экспедиц Монголд. Victrola пянз тоглуулагч сонсон суугаа ардууд. 1925 он.
Пянз тоглуулагчийн аянд бүжиглэж буй нь
Баянбатын Баясгалан
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.