Пол Жорж хэзээ эргэн ирэх нь тодорхойгүй байна

Twitter Print
2014 оны 08-р сар 13-нд 10:57 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн ирээдүйн од П.Жорж дэлхийн аваргын өмнөх бэлтгэл дээр маш хүнд гэмтэл авч дахин хэзээ талбай дээр гарах нь тодорхойгүй байна. Испани улсад энэ сарын 31-нд эхлэх сагсан бөмбөгийн дэлхийн аваргад оролцох “Мөрөөдлийн баг” Лас Вегас хотноо үзэгчдийн өмнө нээлттэй бэлтгэл хийж байхад тамирчид хоёр багт хуваагдан тоглосон. Тоглолтын үеэр Ж.Хардан бөмбөг таслан ганцаар гарч цагирагт довтлоход П.Жорж хаалт хийж үсрээд буухдаа баруун шилбээ хугаласан юм. Түүнийг цаг алдалгүй эмнэлэгт хүргэж мэс засаглд оруулсан ч ирэх улиралд тоглоход тун хэцүү гэж эмч нь хэлжээ.

“Индиана Пейзерс” багийн түлхүүр тоглогч Пол дөрвөн жил NBA-д тоглохдоо өөрийгөө бүрэн нээж харуулж шилдэг нь болоод байсан. 2010 оны драфтын нэгдүгээр бүсийн арав дахь сонголтоор Үндэсний сагсан бөмбөгт элсэж байсан тэрээр “Жороо морьд”-ын хамтаар /Индиана багийг ингэж нэрлэдэг/ сүүлийн хоёр жил бүсийн аваргын төлөө шалгарч үлдсэн. Гэвч тухай бүрдээ “Майами”-д ялагдал хүлээсэн юм. Пол 2013, 2014 оны бүх оддын тоглолтонд сонгогдон оролцож, 2013-2014 оны бүх NBA-ийн гуравдугаар багт, 2014 оны бүх NBA-ийн хамгаалалтын нэгдүгээр багт нэрлэгдсэн аж.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.