Жинхэнэ баян хүмүүс үргүй хэрэглээнээс аль болох татгалзаж, хөрөнгө оруулалт хийхийг эрхэмлэдэг

Twitter Print
2023 оны 01-р сар 11-нд 13:21 цагт
Мэдээний зураг,

Мөнгөний хэрэглээ:

①Дэмий хэрэглээ

Энэ нь төлсөн мөнгөний тоо нь тухайн зүйлээсээ давсан хэрэглээг хэлнэ. Жишээ нь дэлгүүрээс 500 иенээр авдаг тахианы гуяыг ресторанд 3000 иенээр буюу 6 дахин их үнээр байсхийгээд идчихдэг.

Мөн чанар нь нэг их ялгаагүй хувцсыг хэдэн үсэгний зөрүүнээс болж 30 дахин их үнээр авчихдаг ч юм уу. Эсвэл бүтэн сар үхэтлээ зовж хүний өмнө толгойгоо гудайлган эрүүл мэндээ золин байж олсон сарын цалингаа нэг орой мөрийтэй тоглочихдог ёстой үхсэн минь дээр гэх мэт...

Дуусашгүй шунал допаминыхаа боол болж дараа нь сэтгэл гутралд оруулдаг харууслын хэрэглээг хэлнэ. (-)тэмдэгтэй хэрэглээ

②Амжиргааны хэрэглээ

Энэ бол зайлшгүй хүний амьд явахад шаардлагатай хоол байр ус тог наад захын хувцас зэрэгт зориулах хэрэглээг хэлнэ. Хүн болгоны амжиргааны түвшин өөр тул харилцан адилгүй сар бүр тогтмол гарч байдаг зарлага гэж ойлгож болно. (-)ч биш (+) ч биш хэрэглээ.

③Хөрөнгө оруулалт

Одоо байгаа үнэ цэнээсээ яваандаа их болж өсөх зүйлд төлсөн төлбөрийг хэлнэ. Нүдэнд ил харагдахгүй ч ирээдүйд мөнгөний үнэ цэнийг бий болгох зүйлд урьдчилгаа төлөх чадвар ч гэж ойлгож болно. Жишээ нь эрүүл мэнддээ анхаарах, зөв хооллох, сургалт семинар, ном унших, хайртай хүмүүстээ цаг гаргах, хувьцаа бонд, үл хөдлөх, хадгаламж зэрэг (+)тэмдэгтэй хэрэглээ.

Жинхэнэ баян хүмүүс бол ①-ийг маш бага ③-ыг түлхүү хэрэглэдэг. Ядуу хүмүүс ①-ыг түлхүү буюу чанаргүй хоосон калори идэж, архи ууж тамхи татах, хэрэггүй хог худалдаж авах, хий дэмий тв сошлиар аялж амралтынхаа өдрөөр заваан үмхий орчинд удаан хөдөлгөөнгүй суугаа казино, даалуу, хөзөр зэрэг мөрийтэй тоглож маш их цагийг донтож өнгөрөөдөг.

Дэмий хэрэглээ-5%

Амжиргааны хэрэглээ-70%

Хөрөнгө оруулалт-25% байж чадвал хонгилын үзүүрт гэрэл цухуйх болно.

Нарангэрэлийн Мөнхгэрэл

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.