Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэх алба хаагчиддаа хүндэтгэл үзүүллээ

Twitter Print
2014 оны 08-р сар 13-нд 10:12 цагт
Мэдээний зураг,

Өмнөд Судан улс дахь Нэгдсэн үндэстний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсаас үүрэг гүйцэтгэх цэргийн багийн бүрэлдэхүүнд орж ажиллах болсон цагдаагийн алба хаагчдад хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа өчигдөр Цагдаагийн ерөнхий газарт болж өнгөрлөө. Энэхүү хүндэтгэлийн ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар С.Баатаржав, дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн дэд дарга, дэд комиссар Ж.Ганбаатар, олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, туслах комиссар Ж.Амгалан болон даргын зөвлөлийн бусад гишүүд оролцсон юм.

Энхийг сахиулах ажиллагаанд урд нь мөн цагдаагийн алба хаагчид амжилттай үүрэг гүйцэтгэж байсан. Эдгээр алба хаагчдын халааг авч, Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабаас явуулсан сонгон шалгаруулалтад тэнцэж, цагдаагийн бие бүрэлдэхүүний төлөөлөл болон явж байгаа нийт 23 алба хаагчид цагдаагийн байгууллагын хүндэтгэлийн тугийн өмнө жигдрэн зогсож, бэлэг дурсгалын зүйлс гардан авлаа.

Мөн энэ үеэр алс холыг зорих гэж буй алба хаагчдын багт цагдаагийн байгууллагын тугийг гардуулан өгч үйл ажиллагааны үеэр бие биеэ туслан дэмжиж, нэг баг хамт олон болж, баг бүрэлдэхүүний дунд зохион байгуулагдах соёл, олон нийтийн ажилд идэвхи санаачилгатай оролцож, байгууллагынхаа нэр хүндийг өндөрт өргөн, албаа сайн хаахыг хүсэн ерөөлөө.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.