Хакухо М.Даваажаргал Японы тэрбумтнуудын эгнээнд багтжээ

Twitter Print
2014 оны 08-р сар 13-нд 09:54 цагт
Мэдээний зураг,

Японы сэтгүүлчид сумогийн их аварга Хакухо Даваажаргалын хөрөнгө орлогын талаар сурвалжиж мэдээд түүнийг тус улсын тэрбумтнуудын жагсаалтад оруулж "Япон дахь Монголын тэрбумтан" гэх цол чимэг өгсөн байна.

Японы хэвлэл мэдээллүүдэд бичсэнээр, "хэрвээ түүний орлогыг Монголын үндэсний мөнгөн тэмдэгтээр тооцох юм бол 400 гаруй тэрбум төгрөг болох аж".

Хакухо Японы томоохон компаниудын сурталчилгаанд онцгой байр суурь эзэлдэг. Тухайлбал “Сумитомо рингён” компанийн сурталчилгаанаас дунджаар 300 мянган иен олж авдаг байх жишээтэй. Гэхдээ өөрийн орлогын зохих хэсгийг тэрээр "Мэргэжлийн сумогийн холбоонд" хандивладаг байна.  Харин йокозуна цолныхоо эрэмбээр Хакухо уг холбооноос сар бүр  2750000 иений цалин хөлс авдаг аж.

Их аварга Токио хотын төв хэсгийн тансаг дүүрэг болох Киншичёо дахь “Рёогикү Кокугикан” ордны ойролцоо орших тэнгэр баганадсан алдартай “Tower mansion’’ барилгын 11 давхарт амьдардаг бөгөөд эндхийн элит үл хөдлөх хөрөнгө ойролцоогоор 150 000 000 иен болдог ажээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.