БЗД-ийн Татварын хэлтсийн даргын гэрээс 10 мянган ам.доллар, 65 сая төгрөг хураан авчээ

Twitter Print
2020 оны 04-р сар 03-нд 11:08 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 2-3-нд шилжих шөнө буюу өчигдөр шөнө АТГ-аас Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Батсүхийг цагдан хорьжээ. Тодруулбал, түүнийг компаниудыг дарамталж, их хэмжээний авлига авсан гэх хэргээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна.

Ингээд гэрт нь нэгжлэг хийж, 65 сая төгрөг, 10 мянган ам.доллар хураан авч, өөрийг нь цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулсан байна. Энэ талаар АТГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад "Ажиллагаа явагдсан нь үнэн. Өөр мэдээлэл өгөх боломжгүй" гэв. Б.Батсүх нь компаниудыг дарамталж, их хэмжээний авлига авсан буюу компаниудын актыг багасгаж өгч авлига авдаг байсан байж болзошгүй хэргээр шалгагдаж байгаа аж.

Тэрбээр энэ оны хоёрдугаар сард ажлаасаа гарсан байна. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.