“Реал Мадрид” Супер цомыг хоёр дахь удаагаа хүртлээ

Twitter Print
2014 оны 08-р сар 13-нд 09:32 цагт
Мэдээний зураг,

Европын хөлбөмбөгийн холбооны Супер цомын тоглолт урд шөнө явагдлаа. Энэ удаа “Аваргуудын лиг”-т арав дахь удаагаа түрүүлсэн Эзэн хааны “Реал Мадрид”, “Европ лиг”-т гурав дахь удаагаа түрүүлсэн “Севилья” багууд хоорондоо халз тулалдсан. Тоглолтын өмнө Испанийн хоёр баг “Супер цом”-д бэлэн, бүх хүчээ дайчилна гэдгээ хэлж байлаа. Уэльсийн Кардиф хотын цэнгэлдэх хүрээлэнд К.Роналдо, Г.Бэйл, Т.Кроос, К.Бензема тэргүүтэй “Реал” тоглолтын эхнээс санаачлагыг гартаа авч аюултай довтолгоон олныг хийж байв.

Харин эсрэг багаас туршлагатай хаалгач И.Касильясын хаалганд гоол хийх тоглогч байсангүй. 2008, 2013 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгч К.Роналдо тоглолтын 30, 49 дэх минутанд дубль хийж багтаа ялалт бэлэглэсэн юм. Супер цомын тэмцээнд Испани арав дахь удаагаа түрүүлсэн нь энэ байсан бол тус улсын хоёр баг хоорондоо тоглосон хоёр тохиолдол нь юм.

Энэ тоглолтын нэг онцлог нь дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч Г.Бэйл төрлөх эх орондоо ирсэнд байлаа. Цэнгэлдэх хүрээлэнд цугларсан үзэгчид түүнд баяр хүргэж байлаа. Г.Бэйл ч үзэгчдийнхээ итгэлийг алдалгүй нутгийнхаа дэвжээнд анхныхаа цомыг хүртсэн аж.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.