М.Билэгт гишүүний бизнесийг дэмжих гэж төсөвт мөнгө суугаагүй шүү

Twitter Print
2020 оны 04-р сар 03-нд 09:20 цагт
Мэдээний зураг,

Эрхэм гишүүн та андуурч байна.

Их хурлын индэр дээрээс шударга ёс гэж ярихдаа ард нь өөр дүр төрхөө нуун ярьдаг байсан бололтой. ХСҮТ-ийн хамт олонд танайд байшингаа түрээслэхээ болилоо гэж бичиг өгчхөөд одоо та юунд гоншигноод байгаа билээ.

Таны бизнесийг дэмжих гэж Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Х.Оюунхорол гишүүн, Монголын Үндэсний Олон нийтийн телевизийн захирал Л.Нинжжамц бид нар хорт хавдраар шаналсан мянган өрхийн төлөөллийг Улаанбаатарт цуглуулаагүй юм шүү! Хавдрын тусламж үйлчилгээг тэлэх гэж, таны амны уншлага болгоод байгаа шаналсан иргэдэд шуурхай хүртээмжтэй тусламж хүргэх гэж төсөвт мөнгө суулгах гэж эрхэм гишүүд дэмжсэнээс М.Билэгтийн барьсан байшинд өөрийнх нь санхүүгийн дарамтыг нь арилга гэж өгөөгүй юм шүү!

Жигжидсүрэнгийн Чинбүрэн-н зураг.

Урхи занга тавьж намайг дарамталж барилгаа түрээслэнэ гэж их том эндүүрсэн байна. Аливаа гэрээ хэлэлцээр хоёр талын эрх ашиг хангагдаж байж хийгддэг жамтай. Хагалгааны өрөө хийх мөнгөгүй дээ та энэ барилгын урд 20,000 мкв байшингаа бариад байгаа юу? Улсын мөнгө гэхээр хамаагүй, дураараа зарж болдог гэж санаа юу? Бүх зүйл хуулийн дагуу явна аа. 

Монгол Улсын гавьяат эмч Ж.Чинбүрэн 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.