"Савояр" зураг Третьяковын галерейд хадгалагдаж байна

Twitter Print
2022 оны 05-р сар 26-нд 10:50 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн алдарт уран зургийн тайлбар - Василий Перов "Савояр", 1864 он

1862 онд Василий Перов Урлагийн академиас алтан медаль хүртэж, улсын зардлаар гадаадад суралцах эрх авч Германд, дараа нь Парист очиж, жил гаруйн хугацааг өнгөрөөхдөө гудамжаар байнга тэнүүчилж, хүмүүс, тэдний зан байдал, зан заншлыг судалж үздэг байв. Тэрээр гудамж, талбайн содон дүрүүдийг сонирхож байсан бөгөөд худалдаачид, эм нунтаглагч, аялагч зураачид гэх мэт.

Эдгээр аялалын үеэр Перов лимбэ, модон бөмбөг барьсан ядарч туйлдсан хүү Парисын зам дээр унтаж байгааг олж харжээ.

Бяцхан хөгжимчнийг хүнд хэцүү амьдралд нь дагалдан явсан үнэнч анд бас байсан бөгөөд тэнүүлч хөгжимчдийг Савояр гэж нэрлэдэг байв. Тэд Франц даяар лимбэ юм уу, харцага, сургаж дасгасан тарвага, тоорой гэх мэт бяцхан амьтадын хамт тэнүүчилж, өдөртөө нэг зүсэм талх олдог байв.

Хүү гудамжинд удаан амьдарч байгаа нь харагдаж байна. Тэр хүний өмсөөд хаясан гутал, хуучирсан цамц өмдийг олж өмссөн ч хүүгийн хүзүүнд уясан алчуур нь түүний удмын гарал үүслийг гэрчилнэ. Магадгүй тэр чинээлэг гэр бүлд төрж, хэсэг хугацаанд аз жаргалтай амьдарч байсан байх.

Аав, ээж нь лимбэ тоглож сургасан урлагийн хүмүүс байж магадгүй. Энэ лимбэ нь хуучин, баян чинээлэг амьдралаас үлдсэн байх магадлалтай. Гэвч хүү гудамжинд гарсан бөгөөд өлбөрч үхэхгүйн төлөө ийнхүү өл залгахаас аргагүйд хүрсэн бололтой.

Хүүгийн хажууд мөнгө цуглуулах зориулалттай малгай байдаг. Гэвч өнөөдөр хоосон байсан тул Савояр болон түүний найз тарвага өлсгөлөнгөө мартахаар унтсан байх.

Зураач тэнэмэл хүүхдийн амьдралыг бүхэлд нь харуулж чадсан. Хүйтэн чулуун дээр бяцхан Савоярын дүр төрх сэтгэл хөдлөм харагдах ч бяцхан хөгжимчинг харсан уулзалт Перовт нэлээд хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн. Москвад ирээд тэрээр золгүй, эмзэг бүлгийн хүүхдүүдийн сэдвийг бүтээлдээ амилуулсан нь "Оршуулгын газар дахь өнчин хүүхдүүд", "Тройка", "Дархан дахь хүү" зэрэг зураачийн алдартай бүтээлүүд байв.

"Савояр" зургийг Улсын Третьяковын галерейд хадгалж байна.

Уран зургийн тайлбар түүхээс

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.