Зоогийн ширээний ард хэрхэн биеэ авч явах вэ

Twitter Print
2020 оны 04-р сар 23-нд 11:52 цагт
Мэдээний зураг,

Та ямар нэгэн хүлээн авалтанд уригдчихаад хэрхэн биеэ зөв авч явах, яавал бусдын өмнө өөрийгөө эвгүй байдалд оруулчихгүй байх вэ гэж бодож байна уу. Тийм бол танд зоогийн ширээний ард, хүлээн авалтанд хэрхэн биеэ авч явах талаар бяцхан зөвлөгөө өгье.

Ширээнд суухад нэг хүнд 75-80 см-н зайг тооцоолсон байдаг тул 2 гараа мөрнийхөө хэмжээнд авч, гарын шуугаар ширээний ирмэгийг түшин суудаг. Ингэж суух нь ширээнд зассан хутга, халбага, сэрээ зэрэг эдлэлийг авч хоолоо идэхэд хамгийн тохиромжтой байрлал гэж үздэг.

Ширээнд зассан хутга, халбага, сэрээг хамгийн гадна талынхаас эхэлж хэрэглэдэг. Суурь тавагны өмнө амттан идэхэд зориулсан хутга, сэрээг тавьдаг.

Талхыг сэрээгээр хатгахгүй, бүтнээр авч хазахгүйгээр амандаа багтах хэмжээгээр зүүн гараараа хугалан авч иддэг. Жижиглэн шөлөндөө хийх хэрэггүй.

Хутгаар мах болон бусад хоолыг огтлохдоо баруун гарын эрхий, долоовор, дунд гурван хуруугаар ишнээс нь барьж сэрээний шүдгэр мөрийг дагуулан зөөлөн дарж огтолдог.

Хоолоо идэж дуусгаад хутга, сэрээ хоёроо зэрэгцүүлэн ишийг нь тавагны баруун талруу харуулан амсар дээр, тэгэхдээ хутганы ирийг өөр рүүгээ, сэрээний үзүүрийг дээш нь харуулан таваган дотроо тавьдаг. Энэ  нь хоолоо идээд дууссан гэсэн утгатай.

Халбагаар хоолоо хутгахдаа өөр рүүгээ биш, гадагш нь харуулж хутгадаг. Даавуу алчуурыг ирмэгийг нь бага зэрэг нугалан өвдөг дээрээ тавих нь зөв.

Хоолыг хурдан идэж, чанга сорох, тамшаалах, амаа дүүртэл хоол чихэх хэрэггүй. Тавгаа хоосортол идэх буюу нэмүүлж идэх нь зохимжгүй байдаг. Эзэн хүн бусдаас түрүүлж хоолоо идэж дуусгах нь зохимжгүй.

Жимсний яс зэргийг сэрээ, халбагаар аваад таваган дээр тавьдаг. Цайны халбагыг цайтай аягандаа байлгаж, цай уух хэрэггүй. Харин цайгаа хутгаад, халбагаа аяганы суурь таваг дээр авч тавих хэрэгтэй.

Архи битгий их уу, хүнийг архиар шахах хэрэггүй.

Зочилгооны ширээнд эзэд буюу эмэгтэйчүүдийг эхэлж суухаас өмнө эрэгтэйчүүд сууж болдоггүй. Хажуудаа суугаа эмэгтэй хүнийг хүндэтгэн үйлчлэх хэрэгтэйн гадна хэрэв суудлыг урьдаас бэлтгээгүй бол эмэгтэй хүнийг баруун гартаа авч сууна. Гэхдээ эмэгтэй хүнийг ширээний захад суулгадаггүйг санах хэрэгтэй.

Ширээнд суухдаа ширээнээс хэт хол, хэт ойр биш, хоолондоо хүрхүйц зайнд эгц, шулуун суух нь зөв.

Хажуугийнхаа хүнийг алгасч ярихыг хатуу цээрлэх хэрэгтэй. Хажуугийнхаа хүнтэй ярихдаа нөгөө талын хүнд нуруугаа харуулж суух нь зохимжгүй байдаг. Мөн ам дүүрэн юмтай ярих нь эвгүй.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.