
Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу ФИБА-с зохион байгуулж буй онлайн ур чадварын тэмцээнд Монголын баг оролцож байгаа. Манай багийн хувьд Азийн хэсгийн сонгосон шалгаруултаас дэлхийн аваргад оролцох эрхээ авсан билээ.
Тэгвэл манай шигшээ баг өчигдөр Туркийн шигшээ багийг 149-114, Уганда улсын шигшээ багийг 142-119 харьцаатай хожиж хэсгээсээ гарах болзолыг хангасан. Харин өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтоо Беларус улсын багийн эсрэг хийж 112 оноог аваад байна. Тоглолтын үр дүн нэг хоногийн дараа гардаг бөгөөд Беларус болон Монгол улсын багуудын хожсон нь хэсгээ тэргүүлэх юм. Тэмцээн хуваарийн дагуу маргааш амрах бөгөөд ирэх баасан гарагаас хасагдах шатны тоглолтууд эхлэх юм.
А.Алт
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.