Хориг арга хэмжээ улаан буудайн үнийг өсгөж болзошгүй

Twitter Print
2014 оны 08-р сар 13-нд 07:13 цагт
Мэдээний зураг,

Украины хямралтай холбогдуулан ОХУ-д авсан хориг арга хэмжээ нь ирэх онд улаан буудайн үнэ өсөхөд хүргэж болзошгүй байгаа талаар Лондоны “Daily Telegraph” сонины цахим хуудсанд мэдээлжээ. Тус сонин Дэлхийн хүнсний аюулгүй байдлын талаарх Британийн хөтөлбөрийг хариуцдаг Лидсийн их сургуулийн профессор Тим Бентоны эрдэм шинжилгээний ажлын тайланг нийтэлсэн байна.

“Оросын банкуудад авсан хориг арга хэмжээ нь ирэх онд улаан буудайн үнэ өсөхөд хүргэж, газар тариалан эрхлэгчдийн санхүүжилтэд хүндрэл учруулж магадгүй байна”. “Бид элбэг дэлбэг хоол хүнстэй, түүнийгээ бас боломжийн үнээр худалдаж аваад дадсан. Гэвч Их Британид хүнсний аюулгүй байдал ойрхон тулж ирээд байгааг бидэнд Украины хямрал анхааруулж байна” гэж эрдэм шинжилгээний илтгэлд тэмдэглэжээ.

ОХУ-д хориг тавин эсэргүүцэж байгаа нь Их Британийг үр тариагүй болгож мэдэхээр байна гэж үүнтэй холбогдуулан “Daily Telegraph” сонин онцлон дурдсан байна. Гэхдээ энд зөвхөн Британи төдийгүй дэлхийн хүнсний хангамж дахь улаан буудайн асуудлыг хөнджээ.

Их Британи улс нь олон улсын худалдааны таатай нөхцөл байдлаас хамааралтай байдал гэж “Daily Telegraph” сонин онцолсон байна. Тус улсын Газар тариалан эрхлэгчдийн үндэсний холбооны мэдээллээр, газар тариалан эрхлэгчид улс орныхоо хүнсний хэрэглээний дөнгөж 62 хувийг хангадаг ажээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.