
Хүний хувь тавилан гэдэг таахын аргагүй бэрх. Зураг дээр байгаа Ази царайтай эрийг Ян Кеүнжон (Yang Kyoungjong) гэдэг, Солонгос үндэстэн.
Арваннайман насандаа цэргийн алба хаахаар Квантуны армид татагдсан байна. Халхын голд Япончуудын талд буюу бидний эсрэг тулалдаж яваад Оросуудад олзлогдсон аж.
1942 онд хэдэн мянган хоригдлуудын адил фронтод "нүгэлээ цусаараа наминчилах"-аар хуваарилагдсан.
ЗХУ-ын талд тулалдаж явсаар 43 оны зун Харьковын ойролцоо немцүүдэд олзлогдсон байна. Японы талд тулалдаж байсан гэдгээ тэр баталж чадсан болохоор суллагдаж цааш Вермахтын талд байлдсаар Нормандид Америкуудад олзлогджээ.
АНУ-д үлдсэн амьдралаа өнгөрөөсөн бөгөөд хоёр хүү, нэг охинтой болсон ч хожим тэдэндээ өөрийнхөө туулж өнгөрүүлсэн амьдралын тухай юу ч яриагүй байна.
Дэлгэрэнгүй: http://schrott.livejournal.com/110968.html
Р.Этүгэн
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.