
Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төвд төрийн албан хаагчдын орон сууцны барилга барихаар, суурийнх нь нүхийг унаж байсан барилгачид үлэг гүрвэлийн чулуужсан олдвор олжээ.
Тус сумын соёлын төвийн эрхлэгч н.Ганболд хэлэхдээ "Бид цаг алдалгүй Палеонтологийн хүрээлэн болон Соёлын өвийг хамгаалах төв рүү мэдэгдсэн. Үүний дагуу мэргэжлийн хүмүүс ирж малтлага хийн чөмөгний ясны гурван олдвор олсон. Тэдгээрийг Улаанбаатар хот руу авч явсан. Сэргээн засах, бэхжүүлэх зэрэг ажлыг хийгээд буцааж орон нутгийн судлах музейд тавина" гэлээ.
Судлаачдын анхны таамгаар "Диклодокус" гэх өвсөн тэжээлт үлэг гүрвэл байх магадлалтай гэнэ. Уг үлэг гүрвэл нь 15-27.2 м урттай жин нь хоёр аварга заантай тэнцдэг байна. Олдворыг энэ сарын 9-нд Улаанбаатар хот руу авч явжээ.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.