Ө.Энхтүвшин: Миний хүү “очер” дайрч, ар өврийн хаалгаар ирээгүй

Twitter Print
2020 оны 04-р сар 03-нд 18:46 цагт
Мэдээний зураг,

Тусгүй үүргийн онгоцоор эх орондоо ирсэн иргэдийн дунд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн хүү багтсан бөгөөд энэ нь албан тушаал, эрх мэдлээ ашиглан хүүгээ авчирсан байж болзошгүй гэх хардлагыг төрүүлсэн юм.

Тэгвэл үүнд Шадар сайд хариулт өглөө. Тэрбээр “Ирсэн нь үнэн. Москва-Герман-Москвагийн онгоцонд сууж ирсэн. Тус онгоцонд 231 зорчигч ирсэн. 20 орчим зорчигч дутуу ирсэн. Урдуур очер дайрсан асуудал байхгүй. Өөрөө билетээ бичүүлээд тойрсоор байгаад ирсэн. Хэн ч ирсэн байлаа гээд даргын хүүхэд цаашаа гэж хэлэхгүй. Би лав тэгж хэлж чадахгүй. Хүний өмнүүр очер дайраагүй. Ар өврийн хаалгаар ирээгүй.

Онгоцонд хууль журам зөрчсөн үйлдэл гаргаагүй юм. АНУ-д сурдаг юм. Би мэдээгүй гэх мэтээр яриагүй. Соошл орчинд миний өмнөөс яриад хариулт өгсөн увайгүй үйлдэл гарсан” гэх тайлбар өглөө. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.