
Монгол Улсын гавьяат зүтгэлтэн, олон улсын тоймч, сэтгүүлч Б.Дашзэвэг өнгөрсөн 2018 онд бага насны охиныг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаж хоёр шатны шүүхээс есөн жилийн ял оноосон билээ.
Улмаар Дээд шүүх насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн хүсэлт, шүүгдэгчийн 74 настай байдал зэргийг харгалзан үзэж, мөн анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулиар гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ялын доод хэмжээг тогтоосон мэтээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зэрэг үндэслэлээр Б.Дашзэвэгт оногдуулсан ялыг гурван жил хорих болгон өөрчилсөн байдаг.
Тэгвэл тэрбээр шүүхээс оноосон ялаа ШШГЕГ-ын харьяа нээлттэй хорих 421 дүгээр ангид эдэлж байгаад өнгөрөгч оны аравдугаар сарын 25-нд "Хугацааны өмнө тэнсэн суллах" тухай шүүгчийн захирамжийн дагуу 8 сар 9 хоногийн өмнө магадлангаар суллагдсан байна.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.