Монгол Улсын иргэн гадаад жолооны үнэмлэхээ солиулах бол

Twitter Print
2014 оны 08-р сар 12-нд 12:22 цагт
Мэдээний зураг,

Монгол улсын иргэн гадаад жолооны үнэмлэхээ солиулах бол дараах материалыг бүрдүүлж, Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд өгнө.

- Албан хүсэлт;
- Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатоор баталгаажуулах/;
- Гадаад паспортний визтэй хэсгийн хуулбар;
- Гадаад жолооны үнэмлэхийг орчуулгын товчоогоор орчуулах;
- Үйлчилгээний 1 номерийн цонхноос эрүүл мэндийн хуудас /100 төгрөг/ авч, оршин суугаа дүүргийнхээ эмнэлэгт үзүүлж бөглүүлэх;
- Үйлчилгээний 2 номерийн цонхноос жолоочийн хувийн хэрэг /200 төгрөг/ авч, компьютерээр шивүүлж авчирах;
- 12500 төгрөг 900012408 дансанд тушаах /Хүлээн авагч нь: ЦЕГ, хүлээн авагч банк: Төрийн сан/;
- 2 хувь цээж зураг /4х6 см/;
- Тухайн улсынхаа жолооны үнэмлэхийг эх хувиар нь авчирах;

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.