Эверестийн оргилд гарсан “Ecureuil/AStar AS 350 B 3” нисдэг тэрэг

Twitter Print
2014 оны 10-р сар 12-нд 11:56 цагт
Мэдээний зураг,

2005 оны тавдугаар сарын 14-нд орон нутгийн цагаар 7 цаг 08 минутад нисгэгч Дайдер Дилсаллегийн жолоодсон -Ecureuil/AStar AS 350 В 3- нисдэг тэрэг Непал улс дахь Эверест уулын найрамдал оргилд 8850 метр өндөрт “газардсан” юм. Энэ бол дэлхийн рекорд болсон нислэг байлаа. Мөн нисэх хүчний түүхэнд тэмдэглэгдсэн үйл явдал байв. Нисэх онгоц “AS 350 B3”-г үйлдвэрлэсэн “Еврокоптер” группын ерөнхийлөгч Фабрисе Брэйгер дээрх нислэгийг үйлдсэн нисгэгч, нисэх онгоцны багийнханд баяр хүргэж хэлэхдээ “Бид дэлхийн гадна байгаа сансар огторгуйг их сонирхдог. Гэтэл улс орнуудад байдаг гайхамшигт бүхэнд хүрэхэд хүний нас хүрэхгүй. Нислэгийн баг нэг гайхамшигт нь хүрч чадлаа” гэсэн байна.

Оргилд хүрэхээсээ өмнө нислэгийн баг Эверестийн оргилын доор 2866 метрт байрлах Лукла отогт түр амраад нисчээ. Олон улсын нислэгийн холбооноос мэдээлснээр энэ нисэх онгоц Эверестийн дээр бууж 2 минут орчим байсны дараа эргээд Лукла отог руу буцсан байна.

Нисгэгч Дайдер Дилсалле “Энэ гайхамшигт оргилд хүрнэ гэдэг мөрөөдөл байсан. Зорилгодоо хүрэхэд олон бэрхшээлийг давах хэрэгтэй болсон. Харин энэ бүхэнд нисэх онгоц маань  бат бөх байдал, техникийн чадлыг харууллаа” гэж хэлсэн юм.

Энэ үйл явдал нь “Ecureuil/AStar AS 350 B3” нисдэг тэрэг бол олон зорилгооор ашиглаж болох найдвартай, цаг уурын ямар ч нөхцлийг давж чадах онгоц юм гэдгийг батлан харуулсан билээ.

Дэлхийн ноёр оргилд гарахаас өмнө “Ecureuil/AStar AS 350 B3” нисдэг тэргээр:

  • Францын Истрэст 2004 оны дөрөвдүгээр сард 8992 метр хүртэл өндөрт туршилтын нислэг хийжээ.
  • 3000,  6000, 9000 метрт “өгсөх” максимум хурд нь 2 мин 21 сек, 5 мин 6 сек болон 9 мин 26  сек. болохыг 2005 оны дөрөвдүгээр сарын 14-нд нотолсон байна.
  • 2005 оны тавдугаар сарын 12-нд Эверестийн оргилын өмнө хэсэгт 7925 метр өндөрт бууж хамгийн өндөрт буусан ба хөөрсөн рекордыг эвдсэн юм. Үүний өмнө Ламад газардсан “Cheetah” хэмээх онгоц 7570 метрт бууж хөөрснөөр рекорд тогтоогоод байжээ.

Энэ бүх үзүүлэлт, туршилт нь “Ecureuil/AStar AS 350 B 3” онгоцоор дахин шинэ рекорд хийх боломжтой гэдгийг баталсан тул Эверестийн оргилд гарахдаа “350 В 3” онгоцыг сонгосон аж.

Шинэ гайхалтай нислэгийн дараа “Ecureuil/AStar AS 350 B 3” нисдэг тэрэгний борлуулалт эрс өсч, одоо 15 сая цаг орчим нислэг хийсэн 424 онгоц дэлхийн цаг уурын тааламжгүй нөхцөл болон хамгийн хүнд даалгаварыг гүйцэтгэх ажилд ажиллаж байна. “Еврокоптер" компаний зүгээс Эверестийн оргилд буух хөөрөх гайхалтай нислэгийг үйлдэхэд туслалцаа үзүүлсэн Непалын засгийн газарт талархаж байгаагаа мөн илэрхийлжээ. “Еврокоптер”  групп нь Францад төвтэй Герман, Австрали, Испани, АНУ-д салбар үйлдвэрүүдтэй дэлхийд тэргүүлэх компани аж. Харин 2014 оны нэгдүгээр сараас “Еврокоптер” компанийг “Airbus Helicopters”  болгон нэрийг нь өөрчилсөн юм байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • seo plugin

      (23.95.183.63) 2015-05-21 02:16
      • 0
      • 0

      Hello Web Admin, I noticed that your On-Page SEO is is missing a few factors, for one you do not use all three H tags in your post, also I notice that you are not using bold or italics properly in your SEO optimization. On-Page SEO means more now than ever since the new Google update: Panda. No longer are backlinks and simply pinging or sending out a RSS feed the key to getting Google PageRank or Alexa Rankings, You now NEED On-Page SEO. So what is good On-Page SEO?First your keyword must appear in the title.Then it must appear in the URL.You have to optimize your keyword and make sure that it has a nice keyword density of 3-5% in your article with relevant LSI (Latent Semantic Indexing). Then you should spread all H1,H2,H3 tags in your article.Your Keyword should appear in your first paragraph and in the last sentence of the page. You should have relevant usage of Bold and italics of your keyword.There should be one internal link to a page on your blog and you should have one image wi

      Хариулах

    • seo plugin

      (104.168.67.79) 2015-04-07 23:11