Архангай аймгийн 9 гайхамшиг

Twitter Print
2018 оны 07-р сар 03-нд 09:10 цагт
Мэдээний зураг,

Манай улсад аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжихийн зэрэгцээ Монгол Улсын онгон байгаль, нүүдлийн соёл иргэншил, эзэн Чингис хааны түүх дурсгал, байгалийн үзэсгэлэнт газрыг үзэхээр манай улсыг зорин ирдэг жуулчдын тоо жилээс жилд нэмэгддэг. 

Монголын гайхамшиг бүрдсэн байгалийн цогц үзэсгэлэнт газрыг эрхэм уншигч танд www.mongolcom.mn сайт цуврал болгон хүргэхээр бэлтгэлээ. Монгол хүн болж төрсөн хүмүүн та Монгол орноо бүтэн тойрч аялахыг мөрөөддөг байлгүй. Зөвхөн зурган дээрээс хараад дараа нь харамсах бус өөрийн нүдээр очиж үзээсэй гэж та бүхэндээ Монгол орны заавал очиж үзэх байгалийн дурсгалт газруудыг нэрлэж байна.

Цуврал 1: Архангай аймгийн 9 гайхамшиг

1. Чулуут гол нь Хангайн нурууны Гурван Ангархай уулын баруун хэсгийн араас эх авч Даваатын гол нэртэйгээр урсан хэд хэдэн гол горхиудыг нийлүүлэн авч Чулуут гол болон 415 км урсаж Идэр голын баруун гарт очиж нийлнэ.

Усаа цуглуулах талбай нь 10750 ам.дөр.км, усны уналт нь 2000 м, гулдралын өргөн нь 80 м, гүн нь 3 м, урсгалын хурд нь 2 м/с, усны жилийн урсан өнгөрөлт нь 25 шоо м хүрнэ.

Хөндий, гулдрал нь хад чулуу ихтэй учраас Чулуут гол гэдэг нэртэй болжээ. Чулуут гол нь Тээлийн голын (их замын гүрнээс доош) адгаас доош Ацатын горхины адаг хүртэл 100 орчим км газарт 60-60 орчим м гүн хүрмэн чулуун хавцал үүсгэж урсана.

Энэ хүрмэн чулуу нь Хорго орчмын галт уулын дэлбэрэлтийн үед урсан ирсэн магмын бүтээгдэхүүн юм. Чулуут голд Ихжаргалант гол, Хүрэмт гол, Туул гол, Ажирга гол, Хангал гол, Бумбат гол, Өлзийт гол, Мөрөн гол, Уужим гол, Даага гол, Ацат гол, Тээл гол, Суман гол зэрэг олон гол горхи цутгана. Чулуут голын савд хойд өргөрөгийн 47°49', зүүн уртрагийн 100°15'-ын солбицолд гидрокарбонат сульфат натрийн найрлагатай, үе мөч, мэдрэлийн өвчнийг анагаах чанартай халуун, бүлээн рашаан оршдог. Энэ голын савд Чулуут, Тариат, Жаргалант, Цэцэрлэг сумдын нутагт орших Чулуут голын хадны зургийг 1998 онд улсын хамгаалалтад авчээ.

2. Хорго хэмээх газар Архангай аймгийн Тариат сумын тєвд оршдог. Хэн ч саатан хоргодом энэхvv vзэсгэлэнт нутгийг 1965 оноос дархан цаазат газрын, 1994 оноос байгалийн цогцолборт газрын зэрэглэлээр улсын тусгай хамгаалалтад авчээ.

Одоогоос 9 мянга орчим жилийн ємнє дэлбэрч байгаад унтарсан галт уул юм гэдгийг манай газар зvйн эрдэмтэд тогтоожээ. Өєрєєр хэлбэл энэ нь манай орны унтарсан галт уулуудын дотроос хамгийн сvvлд унтарсан галт уул тєдийгvй жаахан хэтрүүлбэл уур нь савсаж байгаа “шинэхэн” уул.

Хорго уул нь далайн тєвшнєєс дээш 2240 метрийн єндєр бєгєєд Хорго уулаас оргилон гарсан халуун хайлмал бодис магма нь газрын уруу даган зvvн тийшээ Суман, Чулуут голын хєндийгєєр зуугаад километр урссан байдаг. Энэ замаар барагцаалбал 10-20 километр єргєн хєндийгєєр урссан магма нь 40-50 метр зузаан хvрмэн чулуун хучилга болон царцсан байж магад гэж эрдэмтэд таамагласан байдаг.

Мөн Хорго уулыг 2 удаа дэлбэрсэн гэж ч ярилцдаг. Уулын тогооны амсар нь 50 градус орчим налуу, 100 орчим метр гvнзгий 300-400 метр диаметртэй дугуй хэлбэртэй. Хоргын тогоон дотор нь сандал, ширээ шиг том том хvрмэн чулуу ундуй сундуй хєглєрч байдаг учир явахад бэрхтэй. Тогоон дотор зєвхєн баруун талаас нь л маш болгоомжтой орж болно. Хорго уулаас урагш зургаан километр орчимд Суман голын зvvн гар талд Тариат сумын тєвєєс баруун урагш 3 орчим километр зайтай газарт чулуун гэр гэж сонирхолтой vзмэр бий. Буцлан урсч явахдаа халуун хайлмал магмын хєєс царцан хагарч 170 орчим сантиметр єндєртэй хvрмэн чулуун гэрийн “тооно”, “vvд” бий болгон тогтсон нь энэ. Ийм чулуун гэр манай бусад унтарсан галт ууланд байхгvй.

Хоргын өөр нэг гайхамшиг бол тэндхийн хvрмэн чулуун гадаргын завсар зайд ургасан намхан загзгар хуш модны самар болон бусад жимс нэн элбэг байдаг явдал. Бас хvрмэн чулуунд агуй хонгил элбэг. Хорго уулаас 20 орчим километрт Босгын, Хярын, Сугын тогоо гэж гурван унтарсан галт уул бий. Босгын тогоо нь баруун хойшоо сэтэрсэн боловч ёроолдоо нууртай. Хорго орчмын шаврын царам уулаас туйлын ховор, дээд зэргийн эрдэнийн чулуу алмаз олдсон гэдэг.

3. Тэрхийн Цагаан нуур нь Хорго уулаас баруун тийшээ далайн төвшнөөс дээш 2060 метр өндөрт оршино. Тэрхийн цагаан нуур нь 16 километр урт, 6 километр өргөн, 61 ам километр талбайтай 20 метр гvн цэнгэг устай урсгал нуур. Хорго уул дэлбэрэхэд оргилон гарсан халуун хайлмал бодис нь Тэрхийн голын хөндийгөөр дvvрч, тэр голын урсгалыг хаахад Тэрхийн цагаан нуур vvсчээ. Өөрөөр хэлбэл энэ нуур 9 мянган орчим жилийн настай ажээ. Дотроо хэд хэдэн аралтай нуурын толгой гэдэг арал дээр нь зундаа гогой гэдэг шувуу vvрээ засан өндөглөдөг. Нуурын хойгуур хvрээлэн орших Тарвагатайн нуруунаас эх авсан Нарийн гэх зэрэг гол горхи энд цутгадаг. Мєн гутар, зэвэг, хадран зэрэг олон зvйл загастай. Харин сүүлд Хорго-Тэрхийн цагаан нуурын 773 ам километр талбайг улсын хамгаалалтад авчээ.