Э. Блинкен Хятадын Гадаад харилцааны сайдтай уулзжээ

Twitter Print
2023 оны 06-р сар 19-нд 11:57 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен БНХАУ-д хийж буй хоёр өдрийн айлчлалынхаа хүрээнд Хятадын Гадаад харилцааны сайд Чин Гантай уулзсан байна.

Хятадын хэвлэл мэдээллийн агентлагуудын мэдээлж байгаагаар 7 цаг 30 минут гаруй үргэлжилсэн уулзалтын үеэр Чин Ган Бээжин Вашингтонтой тогтвортой, ил тод, үр дүнтэй харилцаа тогтоохыг эрмэлзэж буйг онцолж, Вашингтонд айлчлахаа мэдэгджээ.

Гэсэн хэдий ч хаалттай хаалганы цаана Чин Ган Э. Блинкенд өнөөгийн Америк-Хятадын харилцаа хоёр орны хооронд дипломат харилцаа тогтсоноос хойш байж болох хамгийн доод төвшинд очсон болохыг анхааруулсан тухай CCTV мэдээлжээ.

Америкийн төрийн департаментаас уулзалт "илэн далангүй, үндэслэлтэй бөгөөд үр дүнтэй" болсон хэмээн мэдээлсэн ч Тайвань, худалдаа, хүний эрх, фентанилын асуудал дээр ямар нэг ахиц дэвшил гарсан эсэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Америкийн эрх баригчид Э. Блинкений Хятадад хийж буй айлчлалын гол зорилго нь хоёр орны хооронд хурц зөрчилдөөн үүсэхээс сэргийлэх гэдгийг удаа дараа онцолсон билээ.

Хятадын Гадаад хармлцааны сайд Америк-Хятадын харилцаанд хамгийн том эрсдэл учруулж болох асуудал бол Тайвань болохыг онцолжээ. Түүний хэлснээр Тайванийн асуудал бол Хятадын хамгийн том ашиг сонирхлыг хөндсөн асуудал аж.

Өнгөрсөн жил АНУ-ын Жо Байден Тайвань Бээжингийн зүгээс халдлагад өртсөн тохиолдолд Вашингтон Тайванийг хамгаална гэж мэдэгдсэн нь Бээжингийн бухимдлыг төрүүлсэн билээ. Талууд аль аль нь энэ уулзалтаас ямар нэг том ахиц дэвшил гарна гэсэн хүлээлтгүй байгаа юм.

Түүнчлэн Э. Блинкен Хятадын төрийн тэргүүн Си Жиньпинтэй уулзах эсэх нь тодорхойгүй байна. Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Ж. Байден АНУ-ын Ерөнхийлөгч болсноос хойш Хятадад айлчилж байгаа Америкийн төрийн хамгийн өндөр албан тушаалтан болж байгаа юм.

Түүний Бээжинд хийж буй айлчлал нь хоёр орны эрх баригчдын дараа дараагийн уулзалтын суурь болж өгнө хэмээн ажиглагчид үзэж байна.

Хоёр орны төрийн тэргүүнүүд ирэх 9-р сард Делид болох "Их-20"-ийн чуулга уулзалтын үеэр уулзах төлөвтэй байгаа бөгөөд Вашингтоны зүгээс Хятадын Ерөнхийлөгчийг ирэх 11-р сард Сан Франциско хотод болох Ази-Номхон далайн Эдийн засгийн Хамтын Ажиллагааны чуулга уулзалтанд мөн урьсан юм.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR. PRADHAN

      (197.211.63.96) 2023-06-20 21:04
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар

      Хариулах

    • DR. PRADHAN

      (197.211.63.96) 2023-06-20 21:04
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар

      Хариулах