CNN телевиз Улаанбаатарыг Украины нийслэл болгов

Twitter Print
2014 оны 08-р сар 12-нд 08:29 цагт
Мэдээний зураг,

Энэ хорвоод болохгүй, бүтэхгүй юм гэж ердөө алга болж. Алга урвуулахын төдийд л тив дэлхийн газрын зураг дээрээс улс орнуудын хил хязгаар алга болоод зогсохгүй, нүүдэллэж явдаг болсон бололтой. Тухайлбал, Америкийн хэвлэл мэдээллийн тэргүүлэх компаниудын нэг СNN телевизийн оргил цагийн мэдээлэл хүргэж байсан хөтлөгч дэлхийн халуун цэгүүдэд өрнөж байгаа үйл явдлуудын тухай өгүүлж байхад ар дэвсгэрт нь Украины газрын зураг гарч, харин нийслэл хот нь Улаанбаатар гэж бичсэн байлаа. Ийм ноцтой эндүү явдал яагаад гарах болов?

Монгол улсад Украины дүрвэгчид очсон гэх мэдээлэл дуулдаагүй л байлтай, хэрвээ ийм мэдээлэл гарсан бол олон мэдээлэл дунд толгой эргэн самуурсан улсууд нэр усыг нь солиод гаргачихжээ гэж бодохсон. Бүр компьютер графикаар зураад тавьсан байдаг байгаа. Ингэж том андуурна гэдэг олон жилийн туршлагaтай, нэр хүнтэй томоохон байгууллагад байж болшгүй алдаа. CNN телевиз харин алдаагаа залруулж, энэ тухай хүлцэл өчих болов уу? Ай яадаг л бол, үгүй биз дээ. Мэдээллийн хөтөлбөр дундуур зурвас гараад өнгөрсөн юм. Монголын олон телевизүүд шиг л дараад өнгөрнө биз.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.