Өмнөд Солонгос Умардад 13,3 сая долларын тусламж үзүүлнэ

Twitter Print
2014 оны 08-р сар 12-нд 07:08 цагт
Мэдээний зураг,

Өмнөд Солонгос БНАСАУ-д 13,3 сая долларын хүмүүнлэгийн тусламж үзүүүлэхээр болжээ. Энэ тухай БНСУ-ын Улс орноо нэгтгэх яам мэдээлсэн байна.

Пхеньянд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг олон улсын байгууллагуудаар дамжуулан үзүүлнэ гэж “Ёнхап” агентлаг дээрх мэдээлэлтэй холбогдуулан онцолжээ.

Тухайлбал, Сөүлийн эрх баригчид Солонгос хоорондын хамтын ажиллагааны сангаас 7 сая доллар гаргахаар шийдвэрлэсэн байна. “Уг мөнгөөр хөхүүл эхчүүд болон шинэ төрсөн хүүхдүүдийг хариуцдаг албанд хүнс худалдаж авна. Тусламжийг Дэлхийн хүнсний хөтөлбөрийн шугамаар дамжуулан үзүүлнэ” гэж Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яам мэдээлсэн байна.

Түүнээс гадна, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын шугамаар 6,3 сая долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.