Тэнгэрээс унасан очир эрдэнийг хайж байна

Twitter Print
2014 оны 08-р сар 12-нд 06:50 цагт
Мэдээний зураг,

Их Британид агаарын бөмбөлөгөөс шидсэн £12,000 буюу мянган доллароор үнэлэгдэх алмаз эрдэнийг хайж байна. “77 Diamonds” компанийнхны брэндээ сурталчлах зорилгоор 30,5 километрийн өндрөөс хаясан үнэт чулуу Линкольншир гүнлэгийн Ли тосгоны ойролцоо унажээ.

Тус компани агаарын бөмбөлөгт “GPS” суурилуулсан бөгөөд үнэт чулууны унасан газрыг тогтоосон гэж “Metro” сонинд бичсэн байна. Одоо зөвхөн эрдэнэсийн хайгуулчид чулууг хайх үлджээ.       

“Хэрэв та алмаз эрдэнэсийг олж чадвал өөртөө үлдээж болно. Ямар ч татвар, татаас авахгүй. Чулуу таных болно” гэж үнэт эдлэлийн пүүсийн ажилтан ярьсан байна. Тэд алмазыг юуны түрүүнд Ли тосгоны ойролцоох талбайгаас хайхыг зөвлөжээ. Хүмүүс энэ тэмцээнд идэвхтэй оролцож байгаа бөгөөд “эрдэнэсийн” эзэн удахгүй тодрох байх гэж “Metro” сонинд бичжээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.