
Д АМИНДЭМ ДУТАГДАХАД ХҮҮХДИЙН ЯС ЯНГИНАЖ ӨВДДӨГ
Бага байхад хөлний шилбээр янгинахад "Зүгээрээ өндөр болж байгаа юм..." гэдэг байж билээ. Үнэндээ өсөж байгаагаас биш, Д аминдэм дутагдснааас болж байсныг эмч болоод л мэдсэн дээ. Одоо ч гэсэн хүүхдийнх нь хөл шилбээр өвдөхөд ингэж хэлдэг эцэг эхчүүд байсаар л байгаа. Хэрвээ хүүхэд тань хөл, шилбээр нь янгинаж өвдөөд байна гэвэл Д аминдэм дутагдсанаас болсон байх талтай шүү.
Монгол орны хувьд газарзүйн хувьд хойд өргөргийн 48 хэмд байрладаг тул нарны тусгал газрын гадаргад шууд бус ташуу байдлаар тусдаг байна. Энэ нь нарнаас Д аминдэм нийлэгжүүлэхэд хүндрэлтэй байдаг ажээ.
2017 онд Харвардын судалгааны нэгж MHI байгууллагын судалгаагаар Монгол орны хүн амын 99 хувь нь Д аминдэмийн дуталтай байгааг тогтоосон.
Мөн 2017 онд хийсэн Хүн амын хоол шим тэжээлийн байдал V үндэсний судалгаагаар жирэмсэн эмэгтэйчүүдийн 96 хувь, хүүхдүүдийн 90 хувь Д аминдэмийн нөөц бага, дуталтай байгааг тогтоосон юм.
Дээрх судалгаануудаас гаргасан зөвлөмжөөр хэт өндөр тунгаар Д аминдэмийг хэрэглэх бус өдөр тутмын шаардалагтай физиологийн тунгаар өдөр бүр нэмэлтээр хэрэглэж байхыг зөвлөсөн юм.
Хоногт зайлшгүй шаардлагатай Д аминдэмийн физиологийн хэрэгцээ хүүхдүүдэд 400-600UI, насанд хүрэгчдэд 600-1000IU тун гэж үздэг.
Д витамин нь тосонд уусдаг учир тосон хэлбэрээр хэрэглэх нь хүний биед шимэгдэж биологийн үүргээ гүйцэтгэх нь илүү гэж үздэг.
Эх сурвалж: Цахим эмч