Өнөөдөр таван өрхийн 11 иргэн угаарын хийд хорджээ

Twitter Print
2019 оны 10-р сар 10-нд 18:22 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг тогтмол хийхийг үүрэг болгосон.

Үүний дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас өдөрт хоёр удаа мэдээлэл хийж байгаа юм. Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд өнөөдөр 16.00 цагаас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар мэдээлэл хийв.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Аравдугаар сарын 10-ны өдрийн 06:00-15:00 цагийн байдлаар угаарын хийнд хордсон гэх дуудлагаар таван өрхийн 11 иргэн (дөрвөн хүүхэд, долоон том хүн) эмнэлэгт хандаж, үүнээс гурван иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Ирсэн дуудлагыг дүүргээр нь авч үзвэл, Чингэлтэй дүүрэгт нэг өрхийн хоёр хүн, Баянзүрх дүүрэгт хоёр өрхийн гурван хүн, Хан-Уул дүүрэгт нэг өрхийн нэг хүн, Сонгинохайрхан дүүрэгт нэг өрхийн таван хүн байна” гэлээ.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.