”Монос”-ын эмэнд хордсон нярайнууд амиа алдах эрсдэлтэй байна

Twitter Print
2014 оны 08-р сар 11-нд 17:35 цагт
Мэдээний зураг,

"Монос"-ын эмийн сангийн ажилтны хайнга хандсан, хариуцлагагүй үйлдлээс болж өнөөдөр эхийн хэвлийгээс мэндлээд удаагүй байгаа бяцхан үрс үхэл амьдралын зааг дээр байгаа билээ.

Нярай хүүхдэд 5-хан мг-аар савлаж зарах ёстой "Фенобарбитал" эмийг 100 мг-аар зарсны улмаас уг эмийг уусан нярайнууд тархинд нь цус харвах болон бөөр, элэг зэрэг эрхтнүүдэд нь нөлөөлж өвчлүүлэх, цаашлаад амь насаа ч алдаж болзошгүй эрсдэлд ороод буй юм.

16 хүүхэд эмэнд хордсон мэдээлэл МХЕГ-т ирсэн даруйд уг эм нь зөрчилтэй савлагаа, эргэлзээтэй шошиготой байсан тул эмийн үйлдвэртэй холбогдон, эмийг зах зээлээс татах талаар мэдэгдсэн байна. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.