Тэртээ 1939 он, Халхын гол

Twitter Print
2015 оны 11-р сар 14-нд 09:00 цагт
Мэдээний зураг,

Олон улсын улс төр, дипломат харилцааны ухаанд цэрэг зэвсгийн хүчээр шийдвэрлэсэн асуудлыг дайн, байлдаан, тулалдаан, будилаан, мөргөлдөөн, өдөөн хатгалга зэргээр өөр утга холбогдол өгч нэрлэдэг. Харин 75 гаруй жилийн өмнө Халх голд болсон мөргөлдөөнийг өнөөдөр дайны хэмжээнд аваачиж тавих болжээ. Нэг талаасаа дипломат хэмжээний яриа хэлэлцээрийн үед мөргөлдөөн гэхээс хэтрэхгүй энэ үйл явцыг нөгөө талаас цэргийн номлолоор байлдаан гэвэл зохистой мэт. Халхын голын тулаанд голлох ялалт байгуулсан Зөвлөлтийн цэргийн мэргэжилтнүүд ч тэр цаг үеийн явдлыг байлдаан гэсээр байдаг бол Япончууд “Номонхааны будилаан” (incident) гэж нэрлэдэг байна.

1934 онд Япончууд Зүүн хойд Хятадад Манжго хэмээх тоглоомын улс байгуулснаар Азийг тэр чигээр нь эзлэн Нармай Ази байгуулах санаархлаар Монгол улсад халдан довтлох төлөвлөгөө гаргасан байв.

1939 оны хавар Токиод болсон хурлаар Хятад-Японы дайны асуудлыг авч хэлэлцээд Зөвлөлт-Манжгогийн болон Гадаад Монгол-Манжгогийн хилийн асуудлыг бататган тогтоох шийдвэр гаргажээ. Квантуны арми үүнийг нь шууд шүүрэн авч Бүрд овооны чиглэлээр 10 мянга орчим хүнтэй цэргийн хүч илгээн Халх гол хүртэл давшин Манжго-Монголын хилийн шинэ шугамыг “бататган тогтоов”. 1936 оны Монгол Зөвлөлтийн хамтран ажиллах протокол гэрээ ёсоор “БНМАУ-д алив гуравдахь хүчин халдан довтолбол ЗХУ шууд өмгөөлнө” гэсэн заалт буй тул Халх гол хүртэл довтолж хилийн өдөөн хатгалга хийснээр хэнтэй тулалдах гэж байгаагаа Квантуны армийнхан сайн мэдэж байлаа. Ингээд 1939 оны тавдугаар сарын 11-нээс есдүгээр сарын 16-ныг хүртэл Халхын голын хэмээн нэрлэгдсэн уг байлдаанд БНМАУ, ЗХУ-ууд Японы цэргийн хүчийг хиар цохиж Баргын нутгийн гүн рүү үлдэн хөөсөн түүхтэй. Халх голд болсон байлдааны цэргийн хүчний болон зэр зэвсгийн тоо баримтаар үзвэл,

-          БНМАУ, ЗХУ нийт 57000 цэрэг

-          Япон улс нийт 75.000 цэрэг

-          БНМАУ, ЗХУ нийт 515 нисэх онгоц

-          Япон улс нийт 700 нисэх онгоц

-          БНМАУ, ЗХУ нийт 498 танк

-          Япон улс нийт 181 танк

-          БНМАУ, ЗХУ нийт 542 их буу

-          Япон улс нийт 500 их буу

-          БНМАУ, ЗХУ нийт 385 хуягт машин

-          Япон улс хуягт машин хэрэглэсэн гэсэн мэдээлэл байхгүй.

Хохирол: БНМАУ, ЗХУ амь үрэгдсэн 7974, шархадсан 15251 (Үндэсний архивын судалгаа)                          

Японы Засгийн газрын мэдэгдлээр амь үрэгдсэн хүний тоо 8440 , шархадсан нь 8766 байжээ.

Халх голын дайн нь Дэлхийн түүхэнд дэх хамгийн олон онгоц  тулалдсан агаарын тулаан юм. Энэ үед газраас ямар ч дэмжлэг аваагүй билээ. Түүхэн тэр цаг хугацааг харуулсан архивын үнэт гэрэл зургуудыг танилцуулж байна. Эдгээр гэрэл зургуудын дотроос олонхи нь урьд өмнө хэвлэлд нийтлэгдэж байгаагүй зургууд юм.










































 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.