Зандан хүлэгтнүүд цагаан олимпийн төлөө Европыг зорив

Twitter Print
2021 оны 01-р сар 16-нд 14:27 цагт
Мэдээний зураг,

Бээжин-2022 өвлийн олимпийн эрхийн төлөө өрсөлдөх Монголын цанын шигшээ баг дасгалжуулагч, ОУХМ Бямбаагийн Энх-Амгалангийн удирдлагаар Финланд улсыг зорив.

Багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдээс Батмөнхийн Ачбадрах , Дашдондогийн Мөнхгэрэл, Отгонлхагваын Золбаяр, Баярсайханы Ганбаяр, эмэгтэйчүүдээс Ариунсанаагийн Энхтуул, Барснямын Номин-Эрдэнэ, Болорцэцэгийн Номуунаа нар багтсан бөгөөд тэд эхлээд Финландын Вуокатти цанын баазад бэлтгэлээ ханган, Олон улсын цанын холбоо( FIS)-ны олимпийн оноо олгох албан ёсны гурван уралдаанд хурд сорьсны дараа II сарын 24-нд Германы Оберсхдорф хотноо эхлэх дэлхийн аварга шалгаруулах 42 дахь удаагийн тэмцээнд оролцоно.

Монголын гүйлтийн цаначид Инсбрук-1962 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны гараагаа эхэлж, хоёр жилийн дараа Инсбрук-1964 олимпийн наадамд уралдсанаас хойш 12 удаагийн цагаан олимпод оролцсон түүхтэй. Монголын цанын холбоо нь 1958 онд байгуулагдсан бөгөөд Ерөнхийлөгчөөр Р.Хатан, Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Гэрэлт-Од нар ажилладаг юм. Дашрамд дурьдахад, цанын шигшээ багийн 3 тамирчин ОУОХ-ны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагддаг билээ.

Эх сурвалж: МҮОХ

 

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.