2000 гаруй хүн хуурамч тасалбараар нэвтэрчээ

Twitter Print
2014 оны 08-р сар 11-нд 16:46 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын хөлбөмбөгийн лигийн тэмцээний эхний шатанд учраа таарсан Санктпетербург хотын “Зенит”, Тула хотын “Арсенал” багийн тоглолтонд “Зенит” 4:0-ээр илт давамгай хожсон. Харин тус тоглолтонд 2000 гаруй хүн хуурамч тасалбараар цэнгэлдэх хүрээлэнд нэвтэрсэн нь тодорхой болжээ. Зохион байгуулагчид цэнгэлдэх хүрээлэнд олон хүн ирсэн байхыг анзаарч шалгалт явуулахад “Зенит” багийн хөгжөөн дэмжигчид хуурамч тасалбараар орсон болохыг нь илрүүлсэн байна. Иймд “Зенит” баг 420000 рулийн торгууль төлөхөөр болжээ. Энэ тухай ОХУ-ын хөлбөмбөгийн холбооны сахилга бат, хяналтын хорооны дарга А.Григорьянц мэдэгдсэн юм. Мөн Европын хөлбөмбөгийн холбоо дээрх асуудалд анхаарлаа хандуулж ОХУ-ын хөлбөмбөгийн холбоонд мэдэгдэл хүргүүлсэн байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.