Аз жаргалтай, урт удаан амьдралын гол нууц нь одоо цагтаа төвлөрөх гэнэ

Twitter Print
2022 оны 08-р сар 08-нд 09:17 цагт
Мэдээний зураг,

Японы “Икигай” номд дурдагдсан тэмдэглүүштэй хэдэн зөвлөмжийг энд хуваалцая.

Япон улс дундаж наслалтаараа дэлхийд хоёрдугаарт жагсаж байна. Тэгвэл Япон дотроо Окинава арлын иргэдийн урт наслалт, аз жаргалтай амьдрал олон хүний анхаарлыг татдаг. Яг энэ нутаг оронд номын зохиолчид судалгаа хийсэн байдаг.

Аз жаргалтай, урт удаан амьдралын зарим нууц:

1. Одоо цагтаа төвлөрөх

Ирээдүйд ямар нэгэн зүйл өөрчлөгдөж, өнөөдрийнхөөс илүү сайхан болчих мэт хүлээлтээ хойш нь тавьж яг өнөөдөртөө, одоо цагтаа төвлөрч, ажиллаж, амьдарч сурах. Ирээдүйн сайхан яг өнөөдөр, одоо цагтаа бүрэн төвлөрч, хийж бүтээх, бодож, сэтгэх, үйлдэхээс шалтгаална.

“Аз жаргал бол үр дүнд бус түүнийг хийх, бүтээх явц” гэжээ (Өөрөөр хэлбэл бид нэг л өдөр амьдрал сайхан болчих мэт хүлээх, гэнэт аз тохиох мэтэд огт найдаж болохгүй).

Төвлөрөхөд тустай дүрэм – Аливааг хийхдээ 50 мин тасралтгүй төвлөрч хийгээд, 10 мин амсхийх...

2. Аз жаргалтай дасгал хөдөлгөөн

Дасгал хөдөлгөөнгүйгээр эрүүл, аз жаргалтай амьдралд хүрэхэд бэрх. Зарим нарийн дасгалуудыг номонд зааж өгсөн ч хамгийн энгийн зүйл бол дуртай зүйлээ хийнгээ хөдөлгөөн хийх. Жишээ нь, Окинава арлын ярилцлага өгсөн урт насалж буй бүх хүн бүгдээрээ хашаандаа хүлэмжтэй. Өглөө эртлэн босоод хүлэмжиндээ нэгээс хоёр цаг ажиллачихдаг нь цагийг үл ажрах гайхалтай дасгал хөдөлгөөн байдаг талаар ярьжээ. Мөн лифт биш энгийн шатаар алхах, ажилдаа алхаж явах, хүүхэд, гэрийн тэжээвэр амьтантайгаа тоглох гэх мэт энгийн бас хөгжилтэй зүйлсээр ч орлуулж болно.

Урт насалж буй хүмүүсийн амьдралаа баяр баясгалантай болгож буй бас нэг чухал орц бол дуу, бүжиг гэжээ.

Өдөр бүр ямар нэг хэмжээгээрээ дуулж, бүжиглэх. Үүнийг наргиан цэнгээн болгож хүндрүүлэх огт шаардлагагүй. Гэртээ хүүхдүүдтэйгээ, аав, ээж, ах, дүүтэйгээ, ач, зээтэйгээ хэдхэн дуу хамтдаа сурах, дуулах, хамтдаа бүжиглэж, хөгжилдах нь стрессийг зөвөөр тайлах хамгийн сайн арга гэжээ.

Стресс бол амьдралд байх л зүйл. Харин түүнийг хэрхэн ухаалгаар даван туулж бас зөв гадагшлуулж байгаа нь эргээд хүнд баяр баясал болдог.

Эрүүл биеийн хамгийн чухал дадал бол мэдээж эрт унтаж, эрт босох. Дээрх арлын иргэдийн өглөө босдог цаг ихэвчлэн 5,6 цаг байдаг. Гэхдээ өдөрт 7-9 цаг унтахын чухлыг мөн дурджээ.

3. Нэг шинэ зүйл сурахад тархинд нэг шинэ холбоос үүсэж байдаг

Өөрийгөө хөгширч байна гэж бодолгүй үргэлж шинэ зүйлд суралцаж, унших, танин мэдэх.

Биеэ дасгал хөдөлгөөний тусламжтайгаар залуу байлгаж болох ч оюун санаа, тархиа мөн адил үргэлж залуу байхад анхаарах. Нэг шинэ зүйл сурахад тархинд нэг шинэ холбоос үүсэж байдаг.

Мөн номд сэтгэл зүйн эрүүл байдал, түүнд хүрэх бясалгалын ач холбогдлын талаар орхиогүй нь ойлгомжтой.

4. Эрүүл хоололт ба 80%-ийн дүрэм

Окинава арлын иргэдтэй хийсэн уулзалт, ярилцлагуудаас үзэхэд тэдгээрийн өдөр тутам хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүдээс монголд нийтлэг байдаг, бидний тогтмол хэрэглэх боломжтой хүнсний бүтээгдэхүүн: Лууван, байцаа, дүпү, сонгино, ногоон цай зэргийг нэрлэж болно.

Хэтрүүлж болохгүй, хэрэглэхгүй байж болохгүй зүйл бол ногоон цай.

Тэр дундаа манайд нийтлэг байдаг жасмин цай тогтмол ууж заншаарай. Хэтрүүлж болохгүй гэдэг нь өдөрт хоёроос илүү аяга ногоон цай нь даралт ихэсгэдэг тухай өөр нэг эх сурвалжаас уншиж байсан санагдана.Ногоон цайны ид шид нь цусан дахь холестриныг бууруулна, бодисын солилцоог сайжруулна, халдварт өвчнөөс сэргийлэхэд тустай, яс, мэдрэлд сайн, хавдраас сэргийлэхэд нэмэртэй гэх мэтээр маш олон сайн талуудыг бид мэднэ.

Хоололттой холбоотой мэдээллүүдэд хамгийн чухал нь хэзээ ч цадталаа идэхгүй. Үргэлж 80%-ийн мэдрэмжээр хоололтыг дуусгах. Мөн өдөрт идэж байгаа хоол хүнснийхээ 30 ба түүнээс их хувийг хүнсний ногоо, жимс байлгах гэжээ.

Ч.Болортуяа

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (129.205.124.221) 2022-08-08 14:38
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах