Аравдугаар сараас зарим улс руу хуваарьт нислэгээ эхлүүлж магадгүй

Twitter Print
2020 оны 09-р сар 16-нд 15:20 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар Засгийн гарын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө.

Энэ үеэр аравдугаар сард Монгол Улс хэвийн нислэг үйлддэг гадаадын зарим улс орон руу хуваарьт нислэг үйлдэх асуудлыг судлах Ажлын хэсэг байгуулсан талаар мэдээлсэн юм. 

Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Одоогоор хилээ бүрэн нээх боломж хязгаарлагдмал хэвээр байна. Манай улс хил дотроо халдварыг алдаагүй байгаа. Нөгөө талд хилийн гадна халдварын тархалт өндөр хэвээр байна. Харин аравдугаар сардаа багтаж хэсэгчилсэн  байдлаар зарим улс орон руу хуваарьт нислэгээ эхлүүлэх тооцоо судалгааг мэргэжлийн байгууллагууд хийхийг Шадар сайд санал болгож, өнөөдрийн УОК-ийн хурлаас Ажлын хэсэг байгуулсан. Хэрвээ Ажлын хэсэг хэсэгчилсэн байдлаар хилээ нээх үндэслэлтэй гэж үзвэл эрсдэл багатай улс орон руу энгийн үедээ хийдэг байсан  хуваарьт нислэгүүд хийгдэнэ. Одоо ямар улс орон руу хийх үү гэдгийг судалж байна. Ажлын хэсгийн тооцоо судалгаа маш чухал юм” гэлээ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.