Хүн дайрч хөнөөчихөөд цагдаа нарт худал мэдээлэл өгчээ

Twitter Print
2014 оны 08-р сар 11-нд 15:55 цагт
Мэдээний зураг,

2014 оны наймдугаар сарын 8-9-нд шилжих шөнө буюу баасан гаригт аавуудын баяр тохиосон билээ. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын хэмжээнд архидан согтуурах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хөдөлгөөнд оролцох гэх мэт зөрчлүүд нэлээдгүй гарсан. Тодруулбал 145 согтуу жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож явсныг Замын цагдаагийн газрын алба хаагчид журамласан байна. 

Мөн энэ өдөр шөнийн 00:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Авто сургуулийн замд эзэн холбогдогч нь тогтоогдохгүй авто осол гарч, 35 настай Э гэгч нь автомашинд дайруулж амь насаа харамсалтайгаар алдсан осол гарчээ. Мэдээллийн дагуу замын цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиход 25 настай Б гэгч эмэгтэй гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Ингэхдээ “Тоёото марк 2” маркын цагаан өнгийн машин энэ эмэгтэйг дайрчихаад хэргийн газрыг орхиод явчихлаа” гэх мэдээлэл өгчээ.

Ингээд Замын цагдаагийг алба хаагчид хөдөлгөөнд оролцож байгаа бүх “марк 2” маркын автомашиныг шалгаж, эрэн сурвалжлах үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Түүнчлэн замын хажуугийн дэлгүүр камертай байсныг нь мэдэж, авч шалгахад мэдүүлэг өгсөн 25 настай Б гэгч эмэгтэй прус маркын автомашинаараа өөрөө дайрсан болох нь тогтоогдсон бөгөөд хэргийн газарт очсон цагдаагийн алба хаагчдад худлаа мэдээлэл өгчээ. 

Ингээд тухайн автомашины улсын дугаараар нь гэрийнх нь хаягийг тогтоон, түүнийг гэрээс нь баривчлан, одоо шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм байна. Тэрбээр мэдүүлэгтээ “Тэр эмэгтэй зам дээр сууж байсан. Өөдөөс ирж байгаа автомашины гэрэл гялбасан учраас би тэр эмэгтэйг хараагүй” гэжээ. Хохирогч эмнэлгийн анхны тусламж авсан ч харамсалтайгаар амиа алдсан бөгөөд түүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэхийг шалгаж байгаа аж. 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.