“Аваргуудын лиг”-ийн урьдчилсан шатны тоглолтууд болно

Twitter Print
2014 оны 08-р сар 11-нд 15:14 цагт
Мэдээний зураг,

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн 2014-2015 оны улирал удахгүй эхэлнэ. Шинэ улиралд оролцох 32 багийн сонгон шалгаруулалт болж байгаа аж. Англи, Испани, Герман, Итали зэрэг шилдэг клубуудын топ багууд эрхээ авсан бол сүүлийн азтан шалгаруулах нэмэлт тоглолтууд энэ сарын 19, 20, 26, 27-нд болох юм.

Энэ удаа Английн “Арсенал”- Туркийн “Бешикташ”, Шведийн “Мальмё”-Австрийн “Зальцбург”, Румыний “Стяуа”-Болгарын “Лудогортс”, Данийн “Клпенгаген”-Германы “Ливеркузен”, Италийн “Наполи”-Испанийн “Атлетик”, Францын “Лилль”-Португалын “Порту”, Белгийн “Стандарт де Лига”-ОХУ-ын “Зенит”, Словакын “Братислав”-Беларусийн “БАТЭ”, Данийн “Аалборг”-Кирпийн “Апоэль”, Словенийн “Марибор”-Шотландын “Селтик” багууд нэмэлт тоглолтонд учраа таарчээ. Дээрх клубуудээс хэн хожсон нь шилдэг 32 багийг бүрдүүлж он дамжин үргэлжлэх тулаанд оролцох юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.