Гоймон чанасан усыг ашиглах 7 арга

Twitter Print
2020 оны 04-р сар 01-нд 14:15 цагт
Мэдээний зураг,

Гоймон чанасан усыг дахин ашиглах талаар хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэгвэл айл гэрийн эзэгтэй бүрт хэрэгтэй зөвлөгөө хүргэе.

1.Шарвин, гамбир хийхэд 

Гоймон чанасны дараа шүүсэн усан дээрээ сүү нэмж зуурмагаа зуураад, дурын ямар ч шарвин, гамбирыг хийж болох бөгөөд ингэж бэлтгэсэн бинг мацаг барих үед болон хоолны харшилтай хүн хэрэглэвэл зохистой. Ингэж бэлтгэсэн бингийн зуурмаг нь нялцгай биш болдог төдийгүй бин, шарвин ч бас сайхан амттай болдог.

2.Сүмсэнд

Шингэн, мөн амттай сүмс бэлтгэхийн тулд сүмс рүүгээ гоймон чанасан бүлээн уснаасаа амны халбагаар 2-ыг нэмнэ.

3.Шош дэвтээхэд

Шош, вандуй, сэвэг зармыг хүнсэнд хэрэглэхдээ урьдчилан усанд хийж дэвтээж бэлтгэдэг. Харин зарим тогооч нар усны оронд гоймон чанасан усыг ашигладаг.

4.Хөл амраана

Хөл нь өвдөж, хавагнадаг хүмүүс энэхүү усан ванныг заавал хэрэглээд үзээрэй. Гоймон чанасан бүлээн усандаа хөлөө дүрж хэдэн минут байлгахад усан дахь эрдэс бодисууд хөлийг амрааж, ядаргаа тайлдаг.

5.Ууранд нь ногоо жигнэх

Ногоог бэлтгэхэд энэхүү аргыг ашигладаг бөгөөд гоймон чанасан усыг дахин ашиглаж ногоогоо дээр нь жигнэдэг. Сайхан амттай болдог.

6.Шөл болгон ашиглах

Гоймон чанасан усанд төмстэй шөл хийхэд тохиромжтойгоос гадна тэжээллэг шөл болдог.

7.Гар урлалд

Гоймон чанасан усыг зуурмаг бэлтгэхэд илүүтэй ашигладаг бөгөөд 2 аяга гурилан дээр 1 аяга нарийн ширхэгтэй давс, 250 гр гоймон чанасан бүлээн ус хийгээд зуурна. Уг зуурмагаараа өөрийн хүссэн хэв загвартай гар урлалын зүйлээ хийнэ. Шарах шүүгээгээ 80 хэм хүртэл халаагаад хийсэн бүтээлээ түүндээ 2 цаг байлгахад болно.

Эх сурвалж: www.takprosto.cc

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.