Хакухо М.Даваажаргал алхам бүрээ хянах цаг ирсэн үү

Twitter Print
2014 оны 08-р сар 11-нд 15:02 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумогийн дээд зиндаанд 30 удаа түрүүлж хамгийн дээд оргилд нь хүрэхэд ойрхон байгаа Хакухогийн тухай тус улсын сэтгүүлчид гүнзгий сонирхож эхэлжээ. Харийн хүн үндэсний бөхийнх нь рекордыг эзэмших гэж байгаа нь тэдэнд таалагдаагүй бололтой. Сэтгүүчид 69 дэх ёкозүнагийн хөрөнгийг судалж үзсэн байна. Японы мэдээллийн сайтуудад түүний хувийн амьдрал, орлого гээд бүхий л санхүүтэй холбоотой мэдээллийг байрлуулан “Арлын орон дахь Монголын тэрбумтан” гэсэн нийтлэлийг гаргажээ. Тэд нийтлэлдээ “Хакухо Даваажаргалын хөрөнгө Монгол мөнгөөр тооцвол 400 гаруй тэрбумаар үнэлэгдэнэ” гэж онцолжээ.

Мөн “Сумимото рингён” гэх зэрэг олон пүүс компаний рекламд тоглож, дунджаар 300 мянга орчим иен олдог. Энэ орлогыг Мэргэжлийн сумогийн холбоотой хуваадаг. Харин тус холбооноос Ёкозуна цолтны цалин гэж сард хоёр сая 750 мянга орчим иен өгдөг. Энэ мөнгө нь Монгол ханшаар 48 сая 262500 төгрөг болдог аж. Үүнээс гадна Хакухо Даваажаргал  башёгийн үеэр даваа бүрийн дараа ивээн тэтгэгч байгууллагуудын шагналын мөнгө болох олон сая иен халаасалдаг гэсэн мэдээллийг мөн тараасан байна.

Ёкозунагийн гэр Токиогийн төв хэсэгт “Рёогикү Кокугикан” ордны ойролцоо Киншичёо хэмээх газарт байдаг. Тэнгэр баганадсан барилгуудын нэг “Tower manshion’’-ий 11 дүгээр давхарт амьдардаг нь 150 сая иен буюу монгол мөнгөөр 10 тэрбум 53 сая төгрөгөөр үнэлэгдэх элит орон сууц аж.

Ямар учраас түүний хөрөнгө, хувийн амьдралыг нарийн судалж эхэлсэн талаар тодорхой тайлбар байхгүй ч Хакухогийн алдааг ашиглаж сумогоос хөөх бодлого баримталж байж магадгүй. Их аварга Асашёорюүг хавчсаар байгаад зодог тайлуулсан тэд Чиёнофүжи, Тайхо аваргуудынхаа рекордыг эвдэх гэж байгаа Хакухог сумогоос хүчээр зодог тайлуулах арга сэдсэн гэхэд үгүйсгэх аргагүй юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.