Жүжигчин Б.Навчаа: Сэтгэл хөдөлгөм үгсээр дүүрэн мессеж бичсэн найзууддаа үнэхээр их талархлаа

Twitter Print
2014 оны 08-р сар 11-нд 13:34 цагт
Мэдээний зураг,

Монголын урлагийн салбарт эршүүд хэнэггүй, ил цагаан үгтэй гэдгээр нь хэдийнэ танил болсон жүжигчин Б.Навчаагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр жүжиглэхийн зэрэгцээ найруулагч, продюссорын ажлыг чадварлагаар гүйцэтгэж “Хэцүү анги” ОАК, “Рашаантын 18”, “Лардьма” зэрэг Монголын кино урлагт шинэ өнгө нэмсэн уран бүтээлээр чадварлаг уран бүтээлч гэдгээ харуулсан. Дэлгэцийн урлагт дүрээ мөнхөлсөн жүжигчин бүсгүйг “Мөрөөдлийн театр”-ын хамт олон урилгаар "Утасгүй бол үхлээ юу?" шоу тоглолтонд хамтдаа оролцож үзэгчид түмэндээ инээд бэлэглэсэн. Цагтаа өөрийн гадаад төрхөнд итгэлгүй байснаас болж урлагийн алтан тайзнаас татгалзахад хүрсэн хэмээн нэгэн цагт хэлсэн байдаг.

Өдгөө Б.Навчааг урлагийнхан энэ цагийн шилдэг эмэгтэй жүжигчдийн тоонд зүй ёсоор нэрлэдэг. Энэ ч утгаараа ойр хүрээний хүмүүс нь түүний цахим хаяг руу төрсөн өдрийн мэндчилгээ илгээсээр байна. Харин жүжигчин бүсгүй энэ тухай өөрийн цахим хуудаснаа "Унтаж байхад минь яасан олон хүн төрсөн өдрийн мэнд хүргээ вэ. Та бүхэндээ маш их баярлалаа. Сэтгэл хөдөлгөм үгсээр дүүрэн мессеж бичсэн найзууддаа үнэхээр их талархлаа. Хөөрөөд тэмдэглэдэг ч юм бил үү?" гэжээ.

 

 

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.