ЭЕШ-аасаа хоцрохгүйн тулд цагдаад ханджээ

Twitter Print
2019 оны 11-р сар 15-нд 12:54 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Солонгост Ерөнхий элсэлтийн шалтгалт буюу ЕЭШ өгөх өдөр. Энд ЕЭШ-ыг ихэд чухалд тооцдог бөгөөд орон даяар шалгалттай холбоотой мэдээгээр "амьсгалж" байна.

Тэр дундаас шалгалтандаа цагдаагийн машинаар ирсэн хүүгийн талаар мэдээ олны анхаарлыг татаад байна. Хотоос 27 км-ийн зайтай жижиг тосгонд эмээтэйгээ хамт амьдардаг нэгэн төгсөх ангийн сурагч хүү ЭЕШ-дээ хоцрохгүйн тулд цагдаа нараас тусламж гуйжээ. Түүний амьдардаг тосгон уулын мухарт байдаг учраас автобус нэг цаг тутам нэг удаа ирдэг. Шалгалт өгөх газар хүртэл 3 удаа сольж суух хэрэгтэй учраас 2 цаг гаран зарцуулдаг байна.

Тиймээс тэрээр шалгалтын өмнөх өдөр цагдаагийн газарт очиж шалгалт өгөх газарт хүргэж өгөхийг хүссэн байна Эргүүлийн машин тухайн бүс нутгаас гарвал яаралтай дуудлагын үед буцаж явах шаардлагатай байдаг учраас эргүүлийн машинаар 9 км зайтай яваад цааш ахлах дэслэгчийн хувийн машинаар явсан байна. Энэ талаар ахлах дэслэгч “ Амьжиргааны түвшин доогуур амьдралтай, эмээтэйгээ хоёулахнаа амьдардаг гэдгийг нь мэддэг байсан. Ийм бөглүү тосгонд яаралтай тээврийн хэрэгсэл хэрэг болсон иргэнд туслах нь бидний үүрэг” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: Yonhap

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.126.89.251) 2013-11-14 16:59
      • 0
      • 0

      Оо ямар их илүү зардалд дуртай хүмүүс вэ.

      Хариулах