Бага ангийн сургалтын хөтөлбөр шинэчлэгдлээ

Twitter Print
2014 оны 08-р сар 11-нд 11:39 цагт
Мэдээний зураг,

Боловсрол, шинжлэх ухааны яам бага ангийн буюу нэгээс тавдугаар ангийн сургалтын хөтөлбөрийг бүрэн шинэчилжээ. 

Уг хөтөлбөрийг нийслэлийн 40 сургуульд бүтэн жилийн хугацаанд туршиж, үр дүн нь нааштай гарсан тул энэ жилээс орон даяар хэрэгжүүлэхээр болсон аж. 

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үүднээс багшийн заах арга, хүүхдэд өгөх үнэлгээ, багшийн ажлын үнэлгээ, сурах бичиг, хичээлийн явц зэргээр сургалтын хөтөлбөрийг цогцоор нь шинэчилсэн юм байна. Шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс бага ангийн 30 мянга гаруй багшийг сургалтад хамруулжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.