Энэ сарын 18-нд XI хорооллын уулзвараас МУИС-ийн уулзвар хүртэлх замыг нээнэ

Twitter Print
2014 оны 08-р сар 11-нд 11:25 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, нийслэлийн ЗДТГын дарга Ё.Гэрэлчулуун, нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж болон холбогдох албаныхан Улаанбаатарын авто замын бүтээн байгуулалтын явцтай өнгөрсөн баасан гаригт танилцлаа.

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 59.8 сая юанийн төсөвт өрт өгтэй 0.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг ирэх 25-нд дуусгахаар ажиллаж байгаа бол энэ сарын 18 гэхэд XI хорооллын уулзвараас МУИС-ийн уулзвар хүртэлх замыг нээх аж.

“Дүнжингарав” худалдааны төвийн зүүн талаас Улиастайн замын уулзвар хүртэл зургаан км үргэлжилж буй замыг 10 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр барьж байгаа. Тендерт шалгарсан “Хасуун зам” компани өнгөрсөн оны долдугаар сарын 15-наас газар шорооны ажлаа эхлүүлсэн бол өнөөдрийн байдлаар хучилтын хийц 30 гаруй хувьтай байна.

Төлөвлөгөөний дагуу ирэх аравдугаар сарын 30-нд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаагаа тус компанийн менежер Б.Батболд хэлсэн. Хотын удирдлагууд дараа нь Баянзүрхийн товчооноос Богд уулын араар, Яармагийн гүүр хүртэлх 17.6 км замын ажлын явцтай танилцлаа.

Энэ ажил нь 2012 оны сүүлийн хагаст эхэлсэн бөгөөд 24 тэрбум төгрөгийн өртөгөөр барьж буй юм. Өндөр далан, огцом эргэлттэй, Богд уулын хаяагаар тавьж байгаа тул 65 метр урт туузан хашлагатай, гүүрийн хэсэгт бетонон хашилттай байх гэнэ.

Мөн намхан далантай хэсэгт дохионы шон тавих аж. Хоёр өвлийн турш хад ухаж, уулын хошууг сэтлэн тавьж байгаа замыг энэ сарын 25-нд ашиглалтад өгөх юм байна. Түүнчлэн дээрх замын ажлын хүрээнд хийж буй Яармагийн шинэ гүүр замтайгаа зэрэг ашиглалтад орно гэлээ.

Эцэст нь Яармагийн гүүр-Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км зам, “Гудамж” төслийн хүрээнд тавьж буй Сонсголонгийн авто замын ажил болон Хувьсгалчдын гудамж Зурагтын шинэ эцсээс Баянхошууны тойруугийн уулзвар хүртэлх 4.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн явцтай танилцав.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (112.72.11.67) 2014-08-11 16:48
      • 0
      • 0

      Sonsgolongiin zamiig oor kompanid ogoochee..tavij chadahgui unen tam bolgoj bnaa

      Хариулах

    • Зочин

      (103.26.193.11) 2014-08-11 15:25
      • 0
      • 0

      ЗӨВ ШҮҮ

      Хариулах

    • Зочин

      (202.131.225.122) 2014-08-11 14:11
      • 0
      • 0

      Эцэст нь Яармагийн гүүр-Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км зам, “Гудамж” төслийн хүрээнд тавьж буй Сонсголонгийн авто замын ажил болон Хувьсгалчдын гудамж Зурагтын шинэ эцсээс Баянхошууны тойруугийн уулзвар хүртэлх 4.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн явцтай танилцав. - See more... ene zamuudin yavts ni tegeed yasnig yagaad bichihgui baigaan be ?

      Хариулах