Хүнсний хүчил

Twitter Print
2023 оны 01-р сар 17-нд 08:20 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн ард түмэн янз бүрийн хүнсний хүчил гарган авч хэрэглэдэг болоод олон зуун жил болж байна. Япончууд хамгийн олон буюу 20 шахуу төрлийн хүнсний хүчил гарган авч хүнсэндээ хэрэглэдэг байна. Европчууд бүр эрт Гиппократын үеэс хэрэглэж ирсэн байна. Гиппократ ханиад, арьсны өвчин, ямар нэг халдвар авахад алимны хүчлийг зөгийн балтай хольж хэрэглэдэг байжээ.

Цуу гэж яг юу гэсэн үг вэ? Хүчил гэсэн утга байдаг болов уу?

Хамгийн өргөн хэрэглэдэг нь алимны хүчил, виноны хүчил юм. Бидний орос цуу гэж нэрлэдэг зүйл бол спиртний хүчил юм. Солонгос цуу гэдэг бол шар буурцгийн хүчил юм. Цагаан будааны хүчил, сармисны хүчил ч гэж бий. Вино бол сулавтар хүнсний хүчил юм. Алимны пастеризац хийгээгүй, шүүгээгүй хүчилд С-витамин, В-витаминууд болон кали, натри, хүхэр, селен, зэс, фосфор зэргийг бага зэрэг агуулдаг. Хамгийн гол найрлага нь энзим, пектин, полифенол, алимны хүчил. самрын хүчил, кофены хүчил, куморовая кислота, катехиновая кислота, хлоргеновая кислота, эпикатехиновая кислота гэх мэт хүчлүүдийг агуулдаг.(зарим хүчлийг монгол болгож чадсангүй).

Алимны цуу нь бактерийн эсрэг болон халдваргүйжүүлэх үйлчилгээ үзүүлдэг тул шингэлж шархыг цэвэрлэдэг байжээ. Алимны цуугаар арьсны үрэвслийг арчихад түргэн намдаадаг. Арьсанд батга гарах, мөөгөнцөртөх, могой яр болох, шумуул болон бусад шавьжинд хатгуулахад хөвөнд шингээж арьсаа арчина эсвэл үрэвсэлтэй газраа хэдэн минут тавина. Үс хагтахад угаах усандаа хийж толгойгоо угаана. Толгойн бөөсийг алимны цуутай усаар толгойгоо угааж арилгадаг байсан байна. Алимны хүчил харшилтай хүнд сайнаар нөлөөлдөг. Шүүгээгүй, пастеризац хийгээгүй алимны цуунд натурал антигистамины төрлийн бодисууд байдаг тул харшлын эмчилгээтэй эн тэнцүү үр дүнтэй гэж зарим судлаачид үздэг. Гистамины эсрэг үйлчилгээтэй тул харшлыг багасгахаас гадна зарим тохиолдолд бүрмөсөн эмчилдэг байна. Харшилтай үед 1 цайны халбагыг устай хольж өдөрт 3 удаа ууна.

Алимны хүчил цусан дахь 3-глицеридын хэмжээг багасгадаг тул шигдээсээс хамгаалах ба зүрх судасны дутагдалд орохыг багасгадаг байна. 3-глицерид элгэнд хуримтлагдахад элэг өөхөлдөг тул элэг өөхлөхийг багасгадаг байна. Алимны хүчил нь цусан дахь глюкозын хэмжээг багасгаж эсийг инсулинд мэдрэг болгодог. Ө/х цусанд байгаа инсулинийг эс өөр лүүгээ оруулдаг болгодог. Энэ нь чихрийн өвчний 2-р хэлбэрт сайнаар нөлөөлнө гэсэн үг. Юм идэх үедээ алимны хүчил тогтмол уувал гликемический индекс-г 25% багасгадаг байна. Толгой өвдөх үед бага зэрэг алимны цууг устай хольж халаагаад утлага хийвэл толгойн өвдөлт намдах буюу багасдаг гэнэ.

Хоолой өвдөх үед 1 хоолны халбага алимны цууг 1 стакан усанд хийж бүлээн болгож хоолойгоо цаг тутамд зайлахад түргэн намддаг байна. Алимны цуу цусыг шингэлдэг тул зүрхний шигдээс болон даралт ихсэхээс сэргийлж, архаг ядаргааг багасгадаг. Үтрээний үрэвслийн үед алимны юмуу виноны цуутай усанд суувал үрэвслийг багасгадаг байна. Хүнсний хүчил нь шээсний рН-г өөрчилж бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлдэг ба чулуутай хүмүүст чулууг бутлахад тусалдаг байна. Хүнсний хүчил ходоодны хүчлийн ялгаралтыг ихэсгэж хоол боловсруулалтыг нэмэгдүүлж микроэлементийг гэдэсний ханаар шимэгдүүлж авахыг сайжруулдаг. Мөн цээж хорсох үед алимны цуу уувал ходоодыг хүчиллэг болгож цээж гашуун оргихыг намдаадаг. Тиймээс хоол идэхийн өмнө 1 жижиг халбага алимны цууг тал аяга усанд хийж ууна. Хэрэв энэ үед ходоод өвдөж байвал тал халбага юмуу бүр халбаганы 1/4-г ууж дасгаж зугуухан хэмжээг нь ихэсгэнэ. Алимны цуу уусны дараа ходоод өвдөхгүй байвал хэмжээг нь зугуухан ихэсгэж хоолны халбагаар ууна. Алимны цууг уухдаа зөвхөн тунгалаг биш шүүгээгүй, пастеризац хийгээгүй хүчлийг ууна. Цэвэрхэн тунгалаг бол уухгүй.

Америкт Deforrest Clinton Jarvis гэдэг эмч Америкийн Нүд,Чих-Хамар Хоолойн Академийн гишүүн бөгөөд эрүүл хооллолтыг судалж олон судалгаа хийсэн ба 1958 онд "Folk Medicine " нэртэй номоо гаргасан байна. Энэ номондоо эрүүл байхын тулд хүчиллэг хоол хэрэглэх ёстой гэсэн санаагаа хэлсэн ба үүний тулд алимны хүчил уух ёстой гэж үзсэн байна. Уухдаа бага зэрэг зөгийн балтай усанд алимны хүчил хийж уувал элбэг тохиолддог ханиад хүрэх, халдвар авах, үе мөчний өвчин зэрэг олон зовиураас ангижирч чадна гэсэн байна. Данхны дотор талд наалдсан минералын үлдэгдлийг хүнсний хүчлээр хялбархан цэвэрлэж болдог шиг үе мөчинд үүссэн шохойжилтыг бас арилгаж болно гэж үзсэн байна. 1950-д оноос саалийн үнээний дэлэнгийн үрэвслийг кальцийн бэлдмэлээр эмчилдэг байсан бөгөөд үүний дараа үнээний хөлний үенд кальци хуралдаж хөдөлж чадахгүй болдог байв. Үүнийг эмчлэхийн тулд алимны хүчлийг зөгийн балтай усанд уусгаж уулгах ёстой гэж Jarvis эмч зөвлөдөг байсан ба энэ аргаар олон зуун үнээний үе мөчийг шохойжилтоос эмчилж байжээ.

Алимны хүчил нь бодисын солилцоог сайжруулж өөхний эдийг задалдаг тул илүүдэл жинтэй хүмүүс жингээ хасахад сайн тусалдаг. Жин хассаны дараа таргалахаас сэргийлэхэд бас хэрэгтэй. Үүний тулд хоолны өмнө халбага алимны цууг бага зэрэг устай хольж уух ба өдөрт 3-5 удаа ууна. Алимны хүчил өөх тосыг бүрэн задалдаг тул биед хуримтлагдахыг нь багасгадаг. Алимны хүчил нь нойр булчирхайд сайнаар нөлөөлж ферментийн ялгаралтыг нэмэгдүүлдэг тул нойр булчирхайн үрэвсэл үүсэхээс хамгаалдаг ба цусан дахь чихрийн хэмжээг багасгадаг байна. Ногоо жимсийг 4%-н орос цуунд хийж угаавал бактери, мөөгөнцөр үүсэхээс хамгаалж хадгалах хугацааг нэмэгдүүлдэг.

Япончууд загасыг хүнсний хүчилтэй хольж иддэг (суши, сашими) тул тэд урт наслах нэг шалтгаан болж байна. Тэдний өргөн хэрэглэдэг Васаба гэдэг амтлагч гашуувтар, хурц амттай оросоор хрень гэж нэрлэдэг амтлагч агуулдаг. Хрень, горчиц, сонгино зэрэг нь гашуун амттай бөгөөд нойр булчирхайн фермент, инсулины ялгаралтыг ихэсгэж цусан дахь сахарын хэмжээг багасгадаг. Тиймээс эдгээрийг байнга хэрэглэдэг хүмүүс нойр булчирхайн үрэвсэл болон сахарын өвчнөөр өвчлөх нь бага байдаг . Польшууд мах идэхдээ хреньтэй хольж иддэг, цэлцэгнүүр(студень) идэхдээ виноны хүчилтэй иддэг зэрэг нь ходоодны хүчлийн ялгаралтыг нэмэгдүүлж махыг шингээхэд тусалдаг байна. Испаничууд махан хоол идэхдээ алимны вино уудаг. Энэ нь бас л хоолны шингээлтийг сайжруулах арга юм. Тиймээс бид хоолны өмнө алимны хүчил ууж ходоодоо хүчиллэг болгоод махан хоолондоо хрень, горчиц хэрэглэж заншвал организмын бохирдлыг багасгаж ходоод, элэг, цөс, нойр булчирхай, гэдэс, үе мөч, зүрхний шигдээс, даралт ихсэх, сахарын өвчин, хорт хавдар зэрэг олон өвчнөөс сэргийлэх болон өвчнөө эмчлэхэд чухал түлхэц өгөх юм.

Монгол анагаах ухаанд аливаа өвчнийг эмчлэхийн тулд ходоодны галын илчийг нэмэгдүүлэх зарчмыг баримталдаг. Энэ нь ходоодны хүчлийг ихэсгэх ёстойг хэлж байгаа юм. Гэтэл архаг өвчтэй хүмүүст ходоодны хүчил хориглодог эм өгч байгаа нь анаагаах ухааны үндсэн асуудлаа мэдэхгүй байгааг харуулахаас гадна өвчтэй хүнийг өвчнөө эмчлэх боломжгүй болгож насыг нь богиносгож байгаа хорон арга гэдгийг ойлгох тийм хэцүү байна гэж үү?

Хавдрын эс трипсин, хемотрипсинтэй төстэй фермент ялгаруулж эрүүл эсийн колагеныг хайлуулдаг ба үүнээс болж хүчтэй өвдөлт үүсдэг тул энэ өвдөлтийг намдаахын тулд энэ ферментийг саармагжуулах хэрэгтэй бөгөөд үүний тулд 1 том халбага виноны хүчлийг  виноны хүчил байхгүй бол алимны хүчил, орос цууны аль нэгээс 0,5 литрийг тал стакан Cabernet төрлийн винотой хольж, үүнээсээ 1 том халбагыг авна) тал стакан устай хольж өдөрт 8-9 удаа уувал өвдөлт намдана гэж Академич Болотов бичсэн байна.

БАДРАХЫН БАЯРСАЙХАН

КРАКОВ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Веган

      (202.9.40.154) 2021-02-22 16:47
      • 0
      • 0

      Орчин үед Махнаас татгалзах замаар бүх өвчнийг эмчилдэг болсоон. Энд бичсэн нэлээд зүйлс нь махны хорыг хэрхэн гаргах тухай байна, үүний оронд мах идэхээ болиод нүгэл хилэнцгүй, хүний биед бүрэн зохицсон ургамлан хоолоо идэх цаг болжээ.

      Хариулах