
Нэн тэргүүнд санасан учир эдгээр хүмүүсийг нэрлэлээ. Ер нь бол манай монголын алдаа өөрсдөөс нь болсон буюу өөрсдөө өөрсдийгөө хорлон унагаж, үүнийг гадныхан ашигласан түүх гэвэл арай үнэнд илүү ойрхон.
1. Цянлу буюу Тэнгэрийн тэтгэсэн хаан Манжын эзэн хаан манж үндэстэн.
Тэр Монголын сүүлчийн тусгаар улс Зүүнгарын мөхөөсөн, түүний үеэс Монголд тэр дундаа халхад манжийн явуулсан бодлого илт хатуу болсон ба тэр монголчуудад харгис хандсанаараа зартай нэгэн. Монголын түүхэнд төдийгүй дэлхийн түүхэнд томд тооцогдон бичигдсэн Зүүнгарын геноцит хядлагын гол буруутан бол энэ манж хаан юм. Тэр II Богдыг хорлож алуулсан төдийгүй манжийн эсрэг хөдөлгөөнийг халхад гаргуулахгүй гэж богдуудын хойд дүрийг Монголоос бус, Түвдээс тодруулж байх зарлиг гаргаж, мөн 1757 оноос Богдын төрийн аливаа хэргийг Шанзудбын яамны тэргүүн Эрдэнэ шанзудбад эрхлүүлэх болгож, хутагтын улс төрийн эрхийг нь хязгаарласан.
Тэр бас 1761 онд монголчуудыг Чин гүрний албыг саадгүй залгуулахын тулд хятадын худалдаачдаас мөнгө, эд бараа, мал зэрэг зүйлийг жилийн 36 хувийн хүүтэй зээлдэн авч, дараа нь төлж болохыг хуульчлан тогтоож өгсөн нь халх зэрэг нь туйлын ядуу хязгаар болох эхлэлээ тавьжээ.
2. Канси буюу Энхамгалан хаан– Манжын эзэн хаан манж үндэстэн.
Түүний үед одоогийн Монгол нутаг тусгаар тогтнолоо алдсан. Тэр маш ухаалаг зальтай дайсан байсан учир Халх Зүүнгарын хямрал дээр улс төрийн тоглолт хийж чадсан ба тоглоомонд тэр ялж Халх тусгаар байдлаа алдаж Галдан хаашаа ч гарах гарцгүй болж унасан. Тэр Монголыг Монголоор нь унагах хамгийн шилдэг тоглолт хийсэн нь Монголын түүхэн дэх хамгийн том гутамшигт түүх болж үлджээ. Түүний үед буюу 1691 онд Халхыг Манжийн харьяанд орсон үеэр Манжийн захиргаанд байсан 220 жил гэж тооцдог нь одоогийн Монгол Улсын эх нь халх гэж үзсэнээс юм, энэ ч зөв.
Тэр мөн Амар мөрний сав газар Оросыг цохин ухрааж Орос дахин алс дорнодод том тоглолт хийх хүртэл бараг 150 жил болсон, энэ нь мэдээж манайд ашиггүй зүйл байсан ба тэр Оростой найрамдахдаа халхын хойд нутгийг өгч найрамдсан нь бас л Монголын хувьд хохиролтой зүйл болж үлдсэн.
3. Мао – Хятадын удирдагч, хятад үндэстэн.
Тэр Хятадад харгис хатуу пост коммунист дэглэм тогтоон улсаа бөөнөөр хорих хөдөлмөрийн лагер, цөллөгийн орон болгон хувиргасан. Түүний Их үсрэлтийн бодлого, Соёлын хувьсгал зэргээр 300 мянга гаруй Өвөр Монгол хүний аминд хүрсэн алан хядах бодлого явуулсан ба монгол хүн амыг хүчээр хятадад уусгах харгис бодлого хэрэгжүүлэгч, түүний хийрхэлийн үед Монгол улсыг эргүүлэн хятадад нэгтгэх, алдагдсан газар нутаг гэж үзэн Монгол улсыг Хятадын зүгээс илт заналхийлэлд байлгаж байсан нь үнэн түүх ба түүний төлөвлөгөө хэрэгжсэн бол Монгол улс гэж байхгүй болохоос гадна монгол үндэстэн мөхөх нь нэн тодорхой байсан . Түүний энэ харгис бодлогоос болж 1967 онд ЗХУ Монголд цэргээ оруулсан.
4. Чан кай ши – Хятадын удирдагч, хятад үндэстэн.
Монгол улсын тусгаар тогтнолыг улайран эсэргүүцэгч, Монголыг их гүрнүүд түүний дотор Сталины хүчтэй шахалтаар аргагүйн эрхэнд зөвшөөрсөн ч энэ амлалтаасаа буцаж Монголын нутагт Байтаг хавиар халдаж үүнийгээ албаар мушгин гуйвуулж Монгол улсыг НҮБ-д элсүүлэхгүй 1961 он хүргэсэн гол зорилго нь Монгол улсыг Хятадад нэгтгэх гэсэн санаа байсан.
Түүний энэ санаархал саяхныг хүртэл Чан кай шигийн Тайваньд мөрдөгдөж байсан нь түүний хичнээн аюултай хүн болохыг харуулдаг. Тэр Монголыг Хятадад нэгтгэх гэж өөрөөсөө шалтгаалах бүх аргаа хэрэглэж дэлхийн бүх том улс орны удирдагч нарт хандаж байсан хүн.
5. Хунтайж буюу Дээд эрдэмт хаан – Манжын эзэн хаан манж үндэстэн.
Тэр Монголын сүүлчийн хаан Лигдэнг цохиж 1636 он гэхэд бүх өмнөд монголыг эрхшээлдээ оруулсан ба 1636 онд Өвөр Монголын 16 аймгийн ноёд чуулган нийлж түүнийг Манжын төдийгүй Монголын хаан гэж өргөмжилсөн байна. Энэ нь тэр бүх Монголыг эрхшээх санаа байсан ба 1638 онд Халхын гурван ханыг жил бүр 9 цагааны бэлэг барих зарлиг буулгаж байснаас харагдана.
Мөн тэр 1636 онд Халхын ханлигуудыг Хятадтай худалдаа хийхийг албан ёсоор хориглосон нь одоогийнхоор бол эдийн засгийн хориг арга хэмжээ авч Халхыг шахаж эхэлсэн ажээ. Халхын хувьд гадаад харилцаагүй болсон ба давхар эдийн засгийн хоригт орсоноор улс орны нөхцөл байдал хүндэрч эхэлсэн.
6. Юань ши кай – Хятадын удирдагч, хятад үндэстэн.
Тэр Манжын төрийг хятадын төрөөр сольж чадсан төдийгүй хятад бол манжыг залгамжилагч улс гэж зарлан үүнийгээ дэлхийн улс орнуудаар хүлээн зөвшөөрүлж чадсан. Ингээд хятад нь манжыг залгаж байгаагийн хувьд гэсэн үзэл санаагаар Монгол улсыг үл хүлээн зөвшөөрч түүнийг хятадад нэгтгэх бодлого баримталж байсан ба түүний үед Хиагтын гэрээ батлагдсанаар өвөрмонголыг Монгол улс үүрд алдсан, ганц өвөрмонгол ч биш барга, алтайн хязгаар, алшаа зэрэг нутаг болон шинжааны ойрад хөхнуурын монголчууд монголд ирж нэгдэх бас хаалттай болсон.
7. Сю шү жан – Хятадын цэргийн эрхтэн, хятад үндэстэн.
Тэр Юань ши кайн цэргийн сайд болон ерөнхий сайд байсан Дуан Цижуйгийн итгэлт хүн байсан тул Монголын автономийг устган Монголыг цэргийн хүчээр эзлэх үйл ажиллагааг гардан удирдаж зохион байгуулсан. Тэр 1919 онд Сюй баруун хойд хязгаарын хэргийг шийтгэх яамны сайд, тус хязгаарын цэргийн ерөнхий командлагчаар томилогдон, Хятадын хуурай замын цэргийн ангийг удирдан, Хүрээнд ирж Монголын автономийг сайн дураар устгах тухай хүсэлт гаргахыг Богдын засгийн газарт тулган хэрэгжүүлэх ажиллагааг гүйцэтгэсэн. Энэ этгээдээс өөр тохиолдолд Монгол улс хэзээ ч хятадад бүрэн эзлэгдэж байсан түүх байхгүй.
8. Чен И – Хятадын дипломатч, хятад үндэстэн.
Тэр Монгол улсын тусгаар тогтнолын дайсан байсан. Хятадын засгийн газрынхаа даалгавараар Орос дахь иргэний дайн, Нармай Монголын хөдөлгөөний зэргээр шалтаг гарган, “Большевик аюул, Семёноваас хамгаалах” нэрээр хятад цэргийг удаа дараа Монголд оруулсан. Тэр Хүрээнд сууж байхдаа хятадын талыг баримлагч нарын бүхэл бүтэн бүлэглэлийг бий болгож өнгө мөнгө эрх мэдлийн амлалтаар урвалтыг зохион байгуулж Монголчууд сайн дураар Автономигаас татгалзах 64 зүйлийн гэрээ гэгчийг гаргаж ирсэн. Түүнийг сайд байхад Монголын олон ноёд цаг бусаар нэн сэжигтэй байдлаар нас барсан ба үүнээс хамгийн ноцтой нь Сайн ноён хан Намнансүрэнгийн үхэл юм. Сайн ноён ханы үхэлийн хөшигний цаадах гол хүн бол Чен и байх боломжтой
9. Нурхач хаан – Манжын эзэн хаан манж үндэстэн.
1616 онд Манж улсыг анхлан байгуулсан. Тэр энэ үеэс эхлэн хөрш монгол аймгуудын ноёдыг эд мөнгөөр урвуулан татах, цэргийн хүчээр сүрдүүлэх, монгол ноёдтой ураг холбох зэргээс гадна өндөр цол хэргэм, их бэлэг шан хайрлалгүй өгч байсан ба Лигдэн хааны алдааг овжин ашиглан дотооддоо засаглах бүрэн эрхийг өгч холбоотны гэрээ байгуулж чадсан байдаг. Мөн Мин улсын хаан Монголын Лигдэн хаантай холбоо тогтоож өөрийн улсын хилийг хамгаалуулах, үүнийхээ төлөө тодорхой хэмжээний мөнгө төлөх болсон алдааг эргүүлээд Лигдэнгийн эсрэг ашиглаж яснаасаа хятадад дургүй олон монгол ноёдыг өөртөө татаж чадсан. Түүний энэхүү бодлогууд монголыг эзлэх манжын бодлогын үндэс болж уламжлагдсан түүхтэй.
10. Сталин ЗХУ-н удирдагч. гүрж үндэстэн.
Тэр Монголын тусгаар тогтнолд үнэтэй гавьяа байгуулсан үнэн боловч өөрийн харгис тогтолцоог монголд хүчээр тулган хүлээлгэж , энэ үедээ Монголын нийгмийн бүхий л давхаргыг хамарсан хэлмэгдүүлэлт явуулсан. Их хэлмэгдүүлэлтэнд шинэ тутам бий болсон сэхээтнүүд болон цэргийнхэн маш ихээр өртсөн ба багадаа 30 мянган хүн үрэгдсэн гэдэг ч бас 45-55 мянган хүн хөнөөгдсөн байж болно гэж үзэх нь бий.
Хамгийн гол нь энэхүү их хэлмэгдүүлэлтийн ихэнх нь ЗХУ-н удирдагч И.Сталины шахалтан дор үйлдсэн гэдэг бол үнэн түүх.
Эх сурвалж: Түүхэн сургамж хуудас
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(202.9.40.55) 2023-03-02 14:53ЗХУ Сталин байгаагүй бол Монгол байхгүй байх байсан, тусгаар тогтнолтой дүйцэх гавъяа гэж байдаггүй, Сталинг сөрөгт оруулсан алдаагаа зас.
Хариулах
Зочин
(64.119.25.193) 2020-02-18 20:43Монголын түүхэнд ХАМГИЙН хараар бичигдэх, сөрөг үүрэг гүйцэтгэгч бол эргүүдорж шүү
Хариулах
Зочинд
(122.201.26.172) 2020-12-28 15:15Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргасан мундаг ерөнхийлөгч бол Элбэгдорж юмдаа. Яаж ч харлуулаад хэдэн жилийн дараа бүгд хүлээн зөвшөөрөх байхдаа.
Хариулах
Зочин
(43.242.243.153) 2020-02-19 10:34Битгий тэнэгээ гайхуул.
Хариулах