Эрмитажийг Оросын Елизабета хатан хааны захиалгаар барьжээ

Twitter Print
2021 оны 04-р сар 20-нд 13:37 цагт
Мэдээний зураг,

Эрмитажийн музей нь Санкт-Петербург /хуучнаар Ленинград /хотноо Нева мөрний дагуу байрлах бөгөөд хамгийн үзэсгэлэнт газарт оршдог. Бидний мэдэх төв Эрмитаж буюу Екатерина II хатны Өвлийн ордонг 1754-1762 онд хатан хаан Елизавета Петровна уран барилгач Растреллид захиалж бариулжээ. Барилгын явц 8 жил үргэлжилсэн бөгөөд 1963 оны намар Елизавета Петровна Москвагаас Санкт-Петербургт ирж Өвлийн ордны нээлтийг ёслол төгөлдөр хийжээ. Ойролцоогоор 4000 гаруй хамгийн шилдэг урчууд энэхүү байгууламжийг барихад оролцсон байна.

Екатерина II хатан Берлиний худалдаачин И.Э.Гоцковскийгоос худалдан авсан цуглуулгаараа анх Эрмитажийн музейг нээж байжээ. Тус музейд Леонардо Да Винчийн Хоёр эх бүтээл - «Мадонна Бенуа-1478-80», «Мадонна Литта-1490-1» Микеланджело-ийн Орост буй цор ганц бүтээл гантигаар хийгдсэн хүүгийн баримал /олон янзаар нэрлэгддэг тул орос нэрийг нь орууллаа.-Скорчившийся мальчик/1530-1534 онд бүтээсэн алдарт бүтээл байдгаараа олон сая хүнийг татах чухал сэдэв болдог бөгөөд олон дэлхийд алдартай эх бүтээлүүд байдгаараа онцгой чухал музей юм. 

Михаил Пиотровский 1944 онд Армений нийслэл Ереван /дэлхийн эртний хотуудын нэг/-д төрсөн. Түүний эцэг Борис Борисович Пиотровский археологич 1964-1990 онд Эрмитажийн музейн захирлаар ажиллаж байсан. Михиал Пиотровскийг 1991 онд Эрмитажийн музейн орлогч захирал болон эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллахыг урьсан. 1992 оны 7 сард Эрмитажийн музейн захирлаар томилогдсон. Ийнхүү эцэг хүү 2 дэлхийн алдартай музейг 55 жил амжилттай залгамжлан удирдаж байна.

Эрмитаж музейн талбай нь 233 345 км2, 3 сая гаруй үзмэртэй 365 танхимтай. Жил бүр хэдэн сая хүн дэлхийн өнцөг булан бүрээс ирж энэ гайхалтай музейг үзэж сонирхдог, судалгаа хийдэг. Үзээд явж байхад олон орны судлаачид алдартай уран зургуудын тухай хоорондоо ярилцаж, лекц семинарыг зохион байгуулж, уран баримлуудыг зураачид дурслэн зурж л харагддаг. Жилд дунджаар 3-5 сая жуулчид Эрмитажийн музейг үздэг. Гадаадын жуулчдаас гадна Оросууд өөрсдөө хэдэн цагаар дараалан хүлээж байгаад л энэхүү ховор нандин дурсгалуудыг хүндэтгэлтэй нь аргагүй үзэж сонирхдог. Үзмэр тайлбарлагчид нь ихэвчлэн тэтгэвэртээ гарсан ахмад буурлууд байх бөгөөд маш элгэмсэг дотноор таны асуусан асуултад тодорхой нарийвчлан хэлж зааж өгнө. Гэхдээ зарим нь бас нилээн хатуухан л даа, гэхдээ үзмэрт хүрч, ойртож болохгүй гэсэн тэмдэг тэмдэглэгээг зөрчсөн тохиолдолд л....

Энэ гайхалтай музейн 3 давхарт Монголын хэсэг байрлах бөгөөд миний анхны төсөөлснөөс арай жижиг байсан. Дараа нь монголоос ирсэн танил хүмүүстээ урьдчилж хэлж байгаад л хамтдаа очно. Гэхдээ байгаа үзмэрүүд нь маш ховор нандин учир дэлхийн өнцөг булан бүрээс ирж хүмүүс үзэж байгаад нь талархдаг болсон доо.

Музейн үндсэн байгууламжууд нь: Өвлийн ордон, Бага Эрмитаж, Их буюу хуучин Эрмитаж, Шинэ Эрмитаж, Эрмитажный театр гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэнэ.

Хамгийн их үзэгчидтэй үзмэрийн танхимууд нь:

• Павильонный зал

• Лоджии Рафаэля

• Гербовый зал

• Александровский зал

• Малахитовая гостиная

• Гостиная Марии Александровны

• Концертный зал

• Белый зал

• Залы Древнего Египта

• Залы культуры Античности

• Рыцарский зал

• Малый и большой итальянские просветы

• Зал Тициана

• Зал Леонардо да Винчи. Та бүхэн эдгээр залыг хайгаад үзвэл дотроо ямар үзмэрүүдтэй, юугаараа хамгийн алдартай зэргийг нарийн мэдэх боломжтой юм. 

Үнэгүй үйлчилдэг үзэгчид:

• 18 хүртэлх насны хүүхдүүд

• Оюутан

• Тэтгэврийн насныхан

• Эх орны ахмад дайчид

• I, II группын хөгжлийн бэрхшээлтэй иргэд

Ажиллах хуваарь:

2,4,6 өдрүүдэд 11:00-19:00

3,5,7, өдрүүдэд 11:00-20:00

1 дэх өдөр амарна.

Сар бүрийн сүүлийн 3 дах өдөр бүх нийтэд /гадаад дотоод хамаарахгүй/ үнэ төлбөргүй үйлчилнэ. Та өглөө 9 цагт очиход л уртаас урт дараалал үүссэн байх болно. Соёлын үнэт өв дурсгалаа хайрлан хамгаалж, хүндэтгэн үздэг хүн бүр дахин дахин очсон ч уйдамгүй сайхан газар билээ.

Эх сурвалж: Эрмитажийн музейн үндсэн сайт

Орчуулсан: Г.Лхагважав

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.