Туркийн өмнөд хэсэгт ой хээрийн түймэр гарчээ

Twitter Print
2021 оны 07-р сар 29-нд 13:37 цагт
Мэдээний зураг,

Туркийн өмнөд хэсэгт гарсан ой хээрийн түймэр гадаад дотоодын жуулчдын олноор амардаг Анталья хотоос 75 км зайд байрлах Манавгат хот руу тархжээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч буй бичлэгээс Манавгат хотын ойр орчим хар утаанд автсан харагдах бөгөөд хотын дарга Сукупру Созены мэдэгдсэнээр түймэр хотын төв хүртэл тархсан ба хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.

Тэрээр, "Гал хотын төв рүү тархсан. Салхитай байгаа учраас түймэр газар их авч байна. Одоогийн байдлаар хохирлын хэмжээг тодорхойлох боломжгүй байна. Бидэнд өмнө нь хэзээ ч ийм зүйл тохиолдож байгаагүй." гэжээ.

Манавгат хотоос холгүй байрлах Анталья хотын дарга Мухиттин Бёчекийн мэдээлснээр түймэр 4 өөр цэгт эхэлсэн ба Анталья хотын ойролцоо амьдардаг иргэдийг нүүлгэн шилжүүлжээ.

Эрх баригчдын мэдээлж байгаагаар түймрийн шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Туркийн Хөдөө аж ахуйн сайдын мэдээлснээр ой хээрийн түймрийг унтраах ажилд 1 онгоц, 19 нисдэг тэрэг, 108 машин болон 400 албан хаагчдыг дайчилжээ. Түүнчлэн ой хээрийн түймрийг унтраах ажилд ойролцоох бүс нутгуудын онцгой байдлын албаны албан хаагчдыг дайчилж, ойн бүсэд амьдарч буй иргэдийг нүүлгэн шилжүүлжээ.

Анталья хотод гадаад дотоодын жуулчдын ихээр амардаг ба тус хот нь зундаа маш халуун цаг агаартай гэдгээрээ алдартай аж. Анталья хотын дарга Мухиттин Бёчек халуун цаг агаар, хүчтэй салхи зэрэг нь ой хээрийн түймэр хурдацтай тархах шалтгаан болж буйг онцолжээ.

Энэ сарын эхээр Хар тэнгисийн эрэг орчмын Ризе, Артвин хотууд үерт автаж, 6 хүн амь үрэгдэж, олог тооны байшин барилгуудыг сүйтгэсэн билээ.

Эх сурвалж: https://www.reuters.com/world/middle-east/residents-flee-winds

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.