Паркийг хааж, тоглоомыг лацдаж магадгүй

Twitter Print
2014 оны 08-р сар 10-нд 12:24 цагт
Мэдээний зураг,

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн бүх тоглоомуудад хийсэн нэгдсэн шалгалтын хариу гарсаны дараа Паркийг хаах, зарим тоглоомыг лацдах зэрэг асуудал үүсч магадгүй талаар МХЕГ-аас мэдээллээ. ҮСАХ 2009 оноос хойш бүх тоглоомоо шинэчилсэн хэдий ч зарим нэг тоглоом эвдэрч иргэдийг ихээхэн айдаст автуулаад байгаа юм.

Тухайлбал, өнгөрсөн жил сансрын хөлөг тоглоомны гинж тасарч багагүй шуугиан дэгдээж байсан. Тухайн үед энэ тоглоомон дээр хүүхэд тоглож байсан нь олны айдсыг төрүүлсэн. Харин энэ жил галзуу хулгана тоглоом гацаж тухайн үед энэхүү тоглоомонд сууж байсан 16 хүний амь эрсдэх дөхсөн мэдээлэл гарч дахин нэг шуугиан дэгдээсэн билээ. Иймээс иргэд энэхүү шалгалтыг үнэн зөвөөр хийж ирээдүйд учирч болох эрсдэлүүдийг эрт таслан зогсоогоосой хэмээн хүсч байгаагаа уламжлав.

 

 

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.